Эдийн засгийн мэдээ

МИК нь ипотекийн зээлийн хүүнээс шимтгэл авдаггүй

2013 онд эхэлсэн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшил хамтран оролцдог ба тус бүр хариуцдаг ажил, чиг үүрэгтэй. Анх эхлэхдээ Засгийн Газрын 2013 оны 135-р тогтоолоор зээлийн хүүг жилийн 8%+/- хүүтэй байхаар тогтоосон ба 2020 оны 10-р сард хүүг буулган жилийн 6% хүүтэй болгосон.

Сүүлийн үед Монголын Ипотекийн Корпораци буюу МИК нь ипотекийн зээлийн хүүг нэмэгдүүлж, ашиг гаргадаг гэсэн мэдээлэл гараад буй.

Тэгвэл ипотекийн зээлийн хөтөлбөрт МИК хэрхэн яагаад оролцдог тухай товч тайлбарлая. 

Одоогийн тогтолцооны дагуу эхлээд банк Монголбанкны шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд ипотекийн зээлийг олгоно. Үүний дараа банкууд олгосон зээлүүдээ МИК-д худалдахаар санал болгоно. МИК нь уг зээлүүдийг шалгах, хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах гэх мэт ажлыг хийгээд Санхүүгийн Зохицуулах хороонд хандан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах зөвшөөрлийг авдаг. Уг зөвшөөрлийг авснаар иргэдийн ипотекийн зээл нь 30 жилийн хугацаатай үнэт цаас болон хувирч, уг үнэт цаас буюу бондыг МИК-ээс хөрөнгө оруулагчдад урт хугацаатай худалддаг. Ингээд МИК-ийн зүгээс үнэт цаас эзэмшигчидтэй харилцах, үнэт цаас болгосон зээлүүдийн эрсдэлийг хянах, багцыг удирдах ажлуудыг хийдэг. Улмаар ипотекийн зээлийн сар бүрийн төлбөр нь цугларч, уг төлбөр нь Монголбанканд шилжин, Монголбанкнаас арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийн 80 хувийг, арилжааны банкууд үлдсэн 20 хувийг гарган шинэ зээл болж олгогддог.

МИК нь ипотекийн зээлийг үнэт цаасжуулах ажлыг гүйцэтгэдэг ба энэ үйл ажиллагаа нь ипотекийн зээлийн төлбөр, хүүг нэмэгдүүлдэггүй харин ч зээлийн хугацааг уртасгаж, тогтолцоог бэхжүүлэх, дараагийн зээл олгох суурь болдог.

МИК нь үнэт цаасжуулах хууль, санхүүгийн цогц мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг энэхүү үйлчилгээндээ санхүүгийн байгууллагын жишиг төлбөрийг үнэт цаас буюу бонд эзэмшигчдээс авдаг.

МИК ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцсоноор ипотекийн зээлийг 10-30 жилийн урт хугацаанд төлөх нөхцөл бүрддэг нь хамгийн том ач холбогдол юм. Үнэт цаасжуулах, үнэт цаас эзэмшигчдийн харилцааг  30 хүртэлх жилээр хангах, үнэт цаас болгосон ипотекийн зээлийн багцыг удирдах гэсэн ажлыг туршлагатай, мэргэшсэн санхүүгийн байгууллага хийж байж, энэ тогтолцоо найдвартай тасралтгүй үргэлжилдэг байна.

МИК ипотекийн зээлийн хөтөлбөрт хэрхэн оролцож, ямар хувь нэмэр оруулсаар ирсэн тухай дараах видеоноос үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-13 15:35

МИК ХҮҮНЭЭС ШИМТГЭЛ АВДАГГҮЙ, ГЭХДЭЭ ХҮҮНИЙ ЗӨРҮҮ 2-3 ХУВИЙГ БҮХЛЭЭР НЬ АВДАГ, ХХБ-НЫ ЛУЙВАРЧИД МИК-ИЙН ИХЭНХ ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ.

Холбоотой мэдээ

Back to top button