Манлай сумын музейд 220 сая жилийн настай загасны наалдац бүхий чулуунууд бий

Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах Могойтын ууланд эрт үед нуур, далайн ёроол байсныг гэрчлэх загасны наалдац бүхий өвөрмөц чулуунууд байдаг бөгөөд судлаачид 112-220 сая жилийн настай гэж үздэг байна.

Элбэг байсан эдгээр өвөрмөц тогтоц бүхий чулууг одоогоос 10 жилийн өмнө буюу 2013-2014 онд нутгийн иргэд ихээр борлуулж, ховордох болжээ. Тиймээс 2016 онд Могойтын уулыг улсын тусгай хамгаалалтад авч, соёлын өвд бүртгэжээ. Загасны наалдац бүхий ийм чулуунууд одоо Манлай сумын музейд байдаг.
Мөн тус сумын Жаргалант, Эрдэнэ цогтын шунхат, Ар, өвөр хонгил, Аргалант уулын баруун бэлд олон давхраат тоосгон чулуун завсар загасны дүрс, Дөрвөлжийн ойролцоо дээрхийн адил чулуунд навч цэцэгсийн дүрс элбэг байдаг аж.
Одоогоос 270 гаруй жилийн тэртээ байгуулагдсан Түшээт хан аймгийн Сүндэв гүний хошуунаас 9 ноён үе залгамжлан захирч ирсэн хошууны нутагт өнөөгийн Манлай сум 1924 онд анх байгуулагджээ. Улаанбаатар хотоос урагш 470 км, аймгийн төвөөсөө зүүн тийш 230 км зайд өөрийн аймгийн Ханбогд Цогтцэций, Баян-овоо болон Дундговь, Дорноговь аймгуудтай хил залган оршдог юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
wow