УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Сайханбаяр ба сайртсан цэргүүд

Засгийн газрын хуралдааны үеэр нийгмийн анхаарлыг ихээр татаж буй цэргийн үхэлтэй холбоотой асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийжээ. Уг асуудлыг хуралдааны "Бусад" гэсэн дэст оруулж, хальтхан л мэдээлэл сонсоод өнгөрсөн гэж ойлгогдож байна.

Хуралдааны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

 "Зургаан цэрэг гэдгийг та бүхэн юу үндэслэж ингэж харж байгаа юм. Юманд наантай цаанатай, үндэслэлтэй бодитой хандах ёстой шүү. Хэрэв цэргийн алба хаагчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил гарсан бол манай салбарын холбогдох албан тушаалтнууд би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн.

Яг амар шалтгааны улмаас амиа алдсан бэ гэдгийг бид тогтоох ёстой. Цэргийн алба хаагчдын хооронд дэглэлт, зодоон цохион, яргалал байхгүй. Энэ бол гүтгэлэг шүү. Зэвсэгт хүчин ард иргэдийг хооронд нь хагалан бутаргах гэсэн санаатай зүйл яваад байна уу гэж би үзэж байгаа. Оюутныг цэргийн албанаас чөлөөлнө гэсэн хууль байхгүй" гэсэн нэг их пээдгэр хариулт хэлээд өнгөрөв.

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,

"ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаад ХЭҮК-тай хамтран шалгалт хийхээр боллоо.

Удаа дараа хүний амь нас эрсдэж байгаа асуудлыг 2021 онд хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг авч үзнэ. Үр дүнг хэлэлцэнэ. Салбарын хүрээнд нь дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй байх цоо шинэ судалгаа, дүгнэлт гаргах шаардлагатай юм байна" гэсэн утгатай мэдээлэл хийлээ.

Ерөөс Засгийн газрын байр байц нь, цэрэг нас барсан асуудал дээр "гөлгөр", байдаг л үйл явдал шиг хандав. ХЭҮК-оос сүүлийн 10 жилд 50 гаруй цэрэг алба хааж байхдаа амиа алдсан гэдэг тоо гаргаад буй. Улмаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын үед 10, ЗХЖШ-ын дарга С.Ганбямбын үед 4 цэрэг амиа алдсан нь анхаарч үзэх тоо юм.

Манай улс социализмын үед цэргийн гурван жилийн алба хаалгадаг байсан тогтолцоотой. Тухайн үеэс яг орос "школа"-аар цэргүүдийг ихээр дэглэх, зодож шийтгэх, ахлах цэргүүдийн оны ялгаа гаргах зэрэг хэвшлүүд далд тогтож, энэ нь одоо ч үргэлжилсээр байна.

Гурван жилийн хугацаат цэргийн албад хаагчид монголчуудын амьдрах хэвшлээс үүдэж, чийрэг биетэй, аливаа бэрхшээлийг даван гарах чадвар харьцангуй өндөр байсан үе билээ.

Гэтэл орчин үеийн нэг жил ба 45 хоногийн оюутан цэргийн татлагад хамрагсдын өсч төрсөн нөхцөл дээр үеийн гурван жилийн алба хаагчдаас тэс өөр. Дэлхийн ертөнц асар хурдан эргэж, юмс шинэ тутмаар өөрчлөгдсөөр байгаа энэ үед цэргийн алба хаагчдад хаа байсан социализмын арга хэлбэрээ тулгасаар суугаа нь ч буруу юм.

Цаашлаад хүйтэн өвлөөр цэргийн ангийн гадаа найман зогсож, тасралтгүй хэвлэлээр шууд дамжуулалт хийлгэж байж, гарч ирж буй удирдлагуудын буй байдал юу хэлэв. Хүний эрхийг дээдэлдэггүй юм аа гэхэд хүн ёсны наад захын энэрэх сэтгэлгүй буй ийм хандлага цэргийн ангиудад нэвт шингэснийг сая олон нийт харлаа.

Айхтар том шалгалт явуулж сүржигнэхээс илүү цэргийн салбартаа улс нь бодлогоор,

  • Харилцаа хандлагын өөрчлөлт хийх,
  • Орчин үеийн залуустай хэрхэн ажиллах аргачлалаа шинэчлэх,
  • Хуучин цагийн цэрэг дарамталдаг нахаль хэлбэрээ ил, далд халах,
  • Социализмын үеийн боловсролтой цэргийн ангийн удирдлагуудыг орчин үеийн мэдлэгшилээр цэнэглэх зэрэг ахуй орчны өөрчлөлт хиймээр байна.

Г.Сайханбаяр сайдын энэ гөлдийсөн үл гэмших авирыг дараачийн сайд нар нь ч тээх юм. Тэгэхээр сайртсан хэдэн цэргээ тэдний энэ мэт хандлагаас хамгаалах бодлого л улсад хэрэгтэй байгаа гэлтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Ууртай, өөрийгөө л хамгаалсан мэдэгдэл хийж байх юм, засрахгүй юм бна дө. Ийм сайдтай байхад яаж энэ салбар өөдтэй явах вэ дэ, Архангайд нэр дэвших гээд завгүй бгаа учраас өөрөөсөө шууд түлхэж бна.

Зочин
Зочин

Сайранбаяр хүйтэн өвлөөр цэргийн анги дээр очсон эцэг эрчүүдийг 8 цаг гадаа зогсооно гэдэг бол маш бүдүүлэг ёс зүйгүй сайд болон бусад удирдах тушаалтнууд юм. Зөвхөн үүнийхээ төлөө иым ёс зүйгүй байдлынхаа төлөө сайханбаяр түүний зөвлөх Дашзэвгэ ЗХЖШ-ын дарга Ганбямба нар ширээ сандлаа өгөөд зайлах ёстой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхэх цаг нь маш их ойртсон хүн шуналтай, пээдгэр, хүнд гар хүрэх дуртай болдог гэсэн.

хүннү
хүннү

Сайханбаяр чи арай ч ийм ярихгүй шүү. Иргэд бидэнд “зэвсэгт хүчин ард иргэдийн хооронд нь хагаралдуулах” ямарч сонирхол байхгүй. Их пээдгэр байх чинь Хүрэлсүхээрээ хамгаалуулна гэж бодоо биз. Чиний хариуцсан салбарт хүн үхчээд байна. Анги салбар дэг байхгүй гэдийг өөрөө яаж мэдэж байгаа юм? Өөрөө тэнд байсан юм уу? Хуулиа өөрчил мэргэжлийн аримтай бол орон тоогоо цөөл.

Гээндээ гоондоо
Гээндээ гоондоо
Reply to  хүннү

Огцорсон нь зөв дөө

Иргэниргэн
Иргэниргэн

Ийи асуудалд хариуцлагатай хандаж зохих арга хэмжээг сайн аваачээ; цэргийн залуусын амь нас;эруул мэндийг хамгаалалт эртнээс дутагдалтай, эруул хуухдийг эрхтэн дутуу болгоод халчихдаг насаараа ажил амьдралгуй залуус байна шуу

Enkh
Enkh

Жил бүр тендер зарлаж авдаг цэргийн хангамж цэрэгт очдоггүй болж байна уу

Зочин
Зочин

Сайд байх чадвартай нэгэн биш ээ. Ярина гэдэг нь сэтгэхүйн хэмжээ л дээ. Юманд яаж хандаж байгаа нь сэтгэлийн хэмжээ

Зочин
Зочин

Улс төрчид, сайд дарга нар өөрсдөө хүүхдээ цэрэгт явуулдаггүй мөртлөө ардын хүүхдийг хүчээр л авч явдаг. Тэгээд aлчихдаг. Хариуцлага хүлээхгүй зугтдаг.

Зочин
Зочин

Бүүр нэг мунхаг, харанхуй хүн шдээ энэ. Мэддэггүйгээ мэддэггүй хүн!!!

Зочин
Зочин

Монголын армид жаахан зодуур диктатур байхгүй бол болдоггүй юмаа. Дүрмээр сахилга баттай байлгана гэдэг ёстой бүтэхгүй үлгэр. Цэцэрлэгийн хүүхэд шиг нялцагнаад байвал цэрэг биш болно.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи битгий хуцаад бай энэ муусайн төгцөгүүд сайхан залуучуудтайгаа дандаа доош нь хийж байдаг

Гээндээ гоондоо
Гээндээ гоондоо

Цэрэг эндсэн нь харамсалтай. Гэхдээ залуучууд нялхарч, биеэ авч явж чадахгүй болсонд эцэг эхчүүд буруутай.

Нөгөө талаас Армийнхан 80-аад оны сэтэхүйгээсээ одоо болтол салж чадаагүй. Цэрэгт ирж байгаа хүүхдүүдтэй харьцах аргаа өөрчлөөгүй. Командлагч нь талийгчийг байлдагч гээд л байсан. Тангараг өргөсөн хүн байлдагч болдогсон.

Ганаа
Ганаа

Хуучин арга барилтай чадваргүй нөхдийг өөрчил

Зочин
Зочин

Энэ Сайханбаяр гэдэг хүн бирд шиг бүх цэргийн ангиуд дээр юу болж байгааг зэрэг харж байдаг уу.Ар хударгаар чинь юу болж байгааг мэддэг юм уу.Гарч буй бусармаг үйлдлээ доод тушаалтнууд чинь өөрт чинь мэдээлнэ гэж бодож байна уу.Ажлаа хий.Батлан хамгаалах салбарыг ийм олхиогүй сарампай байдалд бүү оруул.Хүний сайхан үрсийн амь насыг бүү хөнөө.Дэг журам тогтоо.Ийм хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа хүн өрөө тасалгаанд сууж байх бус цаг наргүй амрах ч завгүй цэргийн ангиудаар ажиллаж байх ёстой бус уу.Чадахгүй бол улс орны эрх ашгийн төлөө чаддаг хүнд нь ажлаа өг.

Хоосон толгойт
Хоосон толгойт

Хоосон толгойт,хэзээ юу ярьж байгаагаа ч мэдэж байгаа юм алга,цэргийн ангиудад юу болж байгааг хараагүй байж худлаа чалчаад сууж байдаг

Нямдаваа
Нямдаваа

Сайд зөв юм хэлсэн байна.Шалтгаан нь тодорхойгүй байхад үр дүнг ярих эрт байна.Гэхдээ эр цэрэг бол эр хүний алба гэдгийг бүү март.

Холбоотой мэдээ

Back to top button