Нийгэм мэдээ

"Идэрийн голд ганцаар үлдсэн хунг шилжүүлнэ"

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс урд, УЦС-ын ойролцоо Идэрийн голд ганц хун бусдаасаа хоцрон үлдээд буй. Одоогоор хун Идэрийн голын харзтай хэсэгт байгаа ч ирэх сараас харз нь битүүрч, голын ус хөлдөх тул эрсдэлтэй. Идэрийн гол Завхан аймгийн дөрвөн сумын нутгийг дамжин 200-300 км үргэлжилдэг бөгөөд өмнө нь энд хун өвөлжиж байсан тохиолдол гарч байгаагүй аж.

Тиймээс цаашид голын ус хөлдөхөөс өмнө ямар арга хэмжээ авахыг Завхан аймгийн Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодруулахад "Сумдын байгаль, орчин хариуцсан мэргэжилтнүүдэд чиглэл өгсөн. Ойролцоох их хэмжээний харзтай газар руу хунг шилжүүлж, хамгаалах арга хэмжээ авна" гэлээ.

Хун шувууд жил бүрийн 10 сард дулаан орныг зорин нүүдэллэдэг бөгөөд хавар дулаан орох цагт эргэн ирдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zolhinЗочин
zolhinЗочин

Бушуухан арга хэмжээ авахгүй бол, эрсдэлд орно доо. Хөөрхий яагаад бусадтай гаа нисээгүй юм бол, биe нь өвдсөн бх магадл�##�тай

Зочин
Зочин

Бэртэлтэй эсвэл өвчтэй л байх.

999
999

Нүүдэллэж очсон Улсад нь хүргэх ажлыг зохион байгуулаач

Зочин
Зочин

шархдаад үлдсэн юм болуу

Зочин
Зочин

Ийм хошуу амтай хун бас байдгаа, хотон шувуу шиг харагдах юм. Гажиг байх оо. Тэгээд л үлдсэн хэрэг, бусад нь хаясан байна.

Холбоотой мэдээ

Back to top button