НийгмийнНийгэм мэдээ
Гэрэлтдэг гарцыг 3-4 сая төгрөгөөр хийж байна

ЦЕГ-аас санаачлан сурагчдын аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын бүсэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 40 орчим сургуулийн явган хүний гарцыг гэрэлтдэг болгон шинэчилж, ашиглалтад оруулжээ.
Ийм гэрэлтдэг гарц хийхэд дунджаар 3-4 сая төгрөг орсон байна. Одоогоор энэ ажлыг ЦЕГ иргэд, байгууллагуудын санхүүгийн дэмжлэгээр хийж байгаа аж. Харин цаашид НЗДТГ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Энэ сард багтаан зам тээврийн осол ихээр гардаг сургууль орчмын эрсдэлтэй нийт 78 байршилд дээрх гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд нийт 200 сургуулийн ойролцоох гарцыг гэрэлтдэг болгох аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүй одоо 10 орчим метр өргөнтэй замыг фосфортой будгаар явган хүний гарц болгон будахад 3-4 сая төгрөг зарцуулж байна гэдэг нь асар их цавчаа байна гэдгийг нотлож байна даа.
Юун 3-4 сая вэ. Замын будаг дагалдаж ирдэг шилны үйрмэгшдээ. Будсаныхаа дараа шууд цацаад явдаг технологитой. Мөнгө идэх гэж алах юмаа
Ийм тэнэг юм хийхээ хэзээ болих вэ. Тэгээд ч ийм өндөр үнэтэй байхгүй.