Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Хандалтын төлөө бичлэг хийгээд тоглоом нь шоглоом болсон тохиолдлууд

Энэ долоо хоногийн эхээр цахим сүлжээнд олон нийтийн газар танхайрч, бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдэн олны анхаарлыг татсан. Тэгвэл тус бичлэгийг иргэн Э “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор хийсэн гэдэг нь тогтоогдсон юм.

Үүнтэй ижил зүйл хэд хэдэн удаа гарч байсан. Сошиал хуудсандаа хандалт авахын тулд сенсац тарих зориуд иргэдийн сэтгэл хөдлөлийг турхирсан бичлэг хийсэн явдал зөндөө бий.

Гадаадын орнуудад ийм тренд хэсэг хугацаанд хүчээ авсан үе бий. Тухайлбал Youtube дээр 2014-өөс 2017 оны хооронд пранк гэсэн нэр дор хэрэглэгчдийн уур уцаарыг хүргэн хандалт авах гэсэн пранк бичлэгүүд их нийтлэгдсэн байдаг.

Эхэндээ пранк бичлэгүүд инээдтэй байдлаар чадах хэлбэртэй байсан. Гэхдээ бага хэмжээнд чадаж байгаа бичлэгүүд хандалт их авахаа болиход зарим ютүберүүд хүнд, эмзэг сэдвүүдээр тоглож, зохиомол пранк бичлэгүүд нийтэлж эхэлсэн.

Одоо ч гэсэн тийм пранк бичлэгүүд Youtube дээр нийтлэгдсээр байгаа. Гэхдээ хүмүүс зохиомол гэдгийг нь мэддэг тул нэг их анхаарал өгөхөө больсон. ОДоо пранк бичлэг хийдэг хүмүүс тоглоомоо шоглоом болгон хэтрүүлж, хэвлэлээр мэдээлэгдэх байдлаар л хүмүүсийн анхааралд өртдөг болсон юм.

Тэгвэл одоо тоглоом нь шоглоом болж дууссан хэд хэдэн тохиолдлыг харцгаая

Сайн найзыг нь хөнөөсөн пранк

Энэ бичлэгийг хуурамч пранк газар авахад хүргэсэн зүйл гэж хэлж болно. 2015 онд Сэм Пеппер нэртэй влоггер Сэм Голбак, Колби Брок нэртэй хоёр найзыг хулгайлан нэгийг нь алж байгаа мэт бичлэг хийж Youtube дээр байршуулсан.

Мэдээж бичлэг байршсан даруйдаа олон зуун мянган хүний дургүйцлийг хүчтэй хүргэсэн. Учир нь бичлэг дээр найзыгаа жинхэнээсээ буудуулж үхэхийг харж байгаа мэт хариу үйлдэл гаргасан юм.

Бичлэг дээр Голбакыг сандал дээр хүлж суулган Брокыг буудаж байгаа мэт дүр зураг гардаг. Голбак үүний дараа гүн цочирдолд орж уйлж байгаа нь бичигджээ. Үүний дараа Пеппер Голбакт бүх зүйл худал байсныг хэлдэг.

Ийм бичлэг үзэхэд хэн ч байсан цочирдоно. Олон хүмүүс дургүйцлээ илэрхийлэн бичлэгээ устгахыг шаардсаны дараа Пеппер бичлэгээ устгаж уучлал гуйж хийсэн зүйлээ тайлбарласан бичлэг нийтэлсэн.

Тус бичлэг дээрээ Пеппер өөрийнх нь пранк бичлэгүүд үнэндээ худлаа, бичлэгт оролцсон хүмүүс жүжиглэж байсан гэж хэлжээ. Энэ бичлэг түүний Youtube дээрх карьерыг алж хаясан юм.

Пранк хийж байгаад буудуулав

“Classifed Goons” нэртэй Youtube сувгийг хөтөлдөг 21 настай Таннер Күүк энэ жилийн дөрөвдүгээр сард Виржиниа мужийн Дюллес хотод пранк бичлэг хийж байхдаа хэвлий тус газраа буудуулж бэртсэн.

Күүк хүнсний дэлгүүрт явж байсан 31 настай Алан Колигийн нүүрт өөрийнхөө устыг барьж “Google translate”-ээр өгүүлбэр уншуулсан байна. Коли түүнд гурван удаа боль гэж хэлсэн ч Күүк зогсоогүй юм. Үүний дараа Коли түүний гараас устыг нь авахыг оролдоход үргэлжлүүлэн утсаа нүүрэнд нь барьсан учир гар буу гарган ирж Күүкийн цээж рүү нь бууджээ.

Шүүгчид Колигийн эсрэг үүсгэсэн гэмтээх зорилготой халдсан гэх ялыг хэрэгсэхгүй болгосон юм. Күүк шүүх хурлын дараа “Надад хамаагүй ээ, болох ёстой зүйл л боллоо” гэж хэлсэн байна.

Орон гэргүй хүнд шүдний оотой орео өгөөд шоронд хоригджээ

“ReSet” нэртэй Youtube сувагтай Канхуа Рен орон гэргүй хүнд шүдний оо түрхсэн орео жигнэмэг өгч байгаа бичлэг 2017 онд хийж нийтэлсэн юм. Тэр Барселона хотын гудамд байсан орон гэргүй хүнд шүдний оотой орео бас 20 евро өгчээ.

Ореог идсэн эрэгтэй бөөлжсөн бөгөөд Тэр “Магадгүй би жоохон хэтрүүлсэн байх л даа, гэхдээ эерэг талаас нь хар л даа. Би тэр хүнд шүдээ угаахад нь тусаллаа. Тэр ядуу болсноосоо хойш шүдээ угаагаагүй байх” гэж хэлсэн байна.

Бичлэг нийтлэгдсэний дараа хүмүүс Ренийг интернэт дээр ихээр шүүмжилж буруушаасан юм. Үүний дараа тэр орон гэргүй хүний охинд 300 евро өгч шүүхэд хандахгүй байхыг гуйсан байна. Тэгвэл Барселона хотын шүүх түүнд 2019 онд 15 жилийн хорих ял, 20 мянган еврогийн нөхөн төлбөр төлөх ял оноожээ.

Мөн шүүгч түүнийг 5 жилийн турш ямар нэгэн сошиал платформ дээр аккаунттай байхыг хориглосон.Тухайн үед Рен Youtube дээр 1.1 сая гаруй захиалагчтай байсан юм.

Цагдаад худал мэдүүлэг утсаар өгөөд баривчлагдав

2022 оны хоёрдугаар сард “King Cid” нэртэй Youtube суваг хөтөлдөг Жэйсон Сид нэртэй эрэгтэй 911 рүү залгаж худал мэдүүлэг өгч буй бичлэг нийтэлжээ. Тэр бичлэгээ “Coke Prank on Cops” нэртэй байршуулсан юм.

Бичлэг дээр Сид Coke буюу кокайн тээвэрлэж байгаа мэт хүн харагдлаа гэж 911 рүү залгаж мэдэгдсэн байна. Цагдаан нар хүрэлцэн ирэхэд Сидтэй хамт байсан хүмүүсийн нэг нь цагдаа нарт машины ачааны бүхээгт байгаа гэж хэлжээ.

Цагдаа нар машины ачааны бүхээгийг шалгаж үзэхэд Coca Cola-ны лаазнууд байсан аж. Coca Cola-г өөрөөр Coke гэж нэрлэдэг билээ. Албан тушаалтнуудын мэдээлснээр тэдний дуудлагад дөрвөн цагдаа очсон байна.

Үүний улмаас цагдаа нар яаралтай тусламж хүссэн жинхэнэ 7 дуудлага руу очиж чадаагүй аж. Цагдаа нар Сидийг хуурамч дуудлага өгсөн хэргээр баривчилсан юм.

Youtube дээр хандалт авах гэсэн пранк бичлэг хэдхэн хүнээс болж газар авсан. Үүнтэй ижил олон нийтийн сэтгэл хөдлөлийг турхирах гэсэн бичлэг хийж хандалт авч болдог юм байна гэдгийг харуулсан бичлэг Монголын цахим орчинд нийтлэх нь бусад хүмүүст сэдэл өгч магадгүй.

Олон хүн сэдэл авч тийм бичлэг хийснээр дээр дурдсан жишээнүүд шиг урьдчилан сэргийлэх боломжтой зүйлийн улмаас хүн бэртэх гэх мэт тохиолдол гарах эрсдэл нэмэгдэх билээ.

Эх сурвалж: Business Insider, NBC News, New Zealand Herald  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-18 20:53

15 sariin yal ugsun shu

Зочин
Зочин
2023-11-19 13:20

Эхлээд гэдэс, дараа нь цээж ч гэх шиг. Англи хэл сайн сурчаад дараа нь орчуулсан юм тавиасай.

Холбоотой мэдээ

Back to top button