Нийгэм мэдээ

Ирэх сарын 1, 2-нд "Инээмсэглэл" хамтлаг тоглоно

Он солигдох торгон мөч ойртон дөхсөөр. Арваннэгдүгээр сар гарснаас хойш Улаанбаатар хотод шинэ жил, баярын үйл ажиллагаа ар араасаа тасралтгүй үргэлжилж байна. Харин ийм эгзэгтэй, сэтгэл догдлом цаг мөчид онцлохгүй байхын аргагүй нэгэн тоглолтын тов зарлагджээ.

Монголын рок попын анхдагчдын нэг, дуу хөгжмийн эгшигт яруу түүхийг бичилцэж яваа эрхэм уран бүтээлчид болох “Инээмсэглэл” хамтлагийг танилцуулах нь илүүц болов уу. Энэ жил “Инээмсэглэл” хамтлаг 45 жилийн тэгш ойн баярын тоглолтоороо сонсогчдынхоо сонорыг мялаахаар бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Тэд 13 жилийн дараа ийнхүү Соёлын төв өргөөнд тоглолтоо зохион байгуулахаар болсон нь 70, 80-аад оны алтан үеийн дуунд дуртай сонсогчдын хувьд үнэхээр сайхан мэдээ гэдэг нь лавтай.

Тус тоглолтод “Инээмсэглэл”-ийн гишүүдийн дүү нар, үр хүүхдүүд болох Б.Ангирмаа, Т.Бат-Оргил, Д.Тэнгисмаа, Б.Наранзун, Г.Эрдэнэ-Солонго, Ц.Юдко, Ч.Ганбат нар тус тоглолтод дуу хуураараа бэлэг барих юм. Залуу насны дурсамжийг зурайтал сэргээх “Энх өглөө”, “Хослон дуулъя”, “Зүрхний үг” гэх мэт дэндүү нандин дууг хайртай дотнын найз нөхөдтэйгөө хамт сонсоорой гэж санал болгож байна. Монголын урлаг соёлын салбарт үнэлшгүй хувь нэмрээ оруулсан домогт уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуун эгшиг дор хайр, баяр, инээмсэглэлээр дүүрэн өнгөрүүлэх мөчийг бүү алгасаарай. Та бүхэн тасалбарыг ticket.mn вебсайтаар авах боломжтой.

Тасалбарыг Ticket.mn-ээр худалдаална

Тоглолт: Соелын төв өргөө

Хэзээ: 2023 оны 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд 19.00 цагт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-21 11:58

Наранзун дуулаад Монголын хөнгөн хөгжим сүйрчээ

Зочин
Зочин
2023-11-22 20:55

Ёо энэ өвөө нараас одоо дуу гарах уу? Хоолой нь хошного биздээ!!! Ичээсэй дээ!

zochin
zochin
2023-11-24 21:48

MAN iin ulaan fenuud odoo bolnoo.Naranzun bol eer hun.Aimaar ih urlag soeloor uilchleed gabiuatuud.Onon.Altanshagai.Boeo. urlagiinhan bitgii hudlaa shou hj ard tumnii tarhi ugaagaad bgaarai.

Холбоотой мэдээ

Back to top button