Нийгэм мэдээ

Эрчим хүч нөөцлөх хуримтлуурын байгууламж ашиглалтад орно

Эмээлтэд шинээр байгуулж байгаа эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын туршилтууд амжилттай болжээ. Том чадлын батарей хуримтлуурын байгууламжид техникийн комисс ажиллаж, арваннэгдүгээр сарын 27-нд сүлжээнд холбохоор төлөвлөсөн байна.

Эрчим хүчний 80МВт хүртэл чадал нийлүүлэх батарей хуримтлуурыг Сонгино дэд станцад холбох юм байна. Ингэснээр оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах, ДЦС-уудыг тэг зогсолтод орсон үед эрчим хүч нийлүүлэх нөөцтэй болох юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button