Нийгмийн

Туслах малчин, уяачаар нь ажиллаж байгаад удаа дараа хулгай хийсэн этгээдийг баривчилжээ

Сүүлийн үед гэмт этгээдүүд туслах малчин, уяачийн дүрд хувилан ажиллаж байгаад хулгай хийх тохиолдол ихэссэн. Тухайн малчныд ажиллаж байхдаа ойр хавийн малчдаа дасган, судалж байгаад хулгай хийдэг гэнэ.

Сүхбаатар аймгийн нэгэн отрын адуучны туслах малчнаар ажиллаж байсан, Төв аймгийн харъяат М нь бусадтай бүлэглэн удаа дараа хулгай хийснийг илрүүлжээ. Гэмт этгээд 2019 оны долдугаар сард бусдын гурван адуу, наймдугаар сард бусдын 15 адуу, есдүгээр сард бусдын 13 адуу, есдүгээр сард Мөнххаан сумаас хоёр мотоцикль зэргийг хулгайлж, бусдад 25 сая төгрөгийн хохирол учруулжээ. Эл хэргийг Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Тиймээс туслах малчин, уяачаараа сайн таньдаг, мэддэг хүнээ сонгон ажиллуулвал малын хулгайгаас, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг хуулийн байгууллагууд анхааруулж байна.

Н.ГАН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Төв аймгийнхан муухай хүн чанаргүй, за хотоос очсон юмнууд бол ч бүр з####хуу дээрээ з####ьхай, худ####ч дээрээ хулгайч юмнууд л байгаа л даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button