НИЙГЭМ

Үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдад зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах  үеэрээ 2012 оны тавдугаар сард Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдад зориулан босгосон “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөнд цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Дорнод аймгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр Ерөнхий сайд амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, гарын бэлэг гардууллаа.

“Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөө нь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button