НИЙГЭМ

ҮХЦ-ын дарга Д.Одбаяр амралтын өдрүүдээр эх орондоо ирэхгүй

БНСУ-ын “Korean Air” компанийн нисэх онгоцоор Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явах үедээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, монгол орчуулагчаа айлган сүрдүүлсэн гэгдэж буй Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мөнгөн торгуулиа төлөөд эх орондоо ирэхээр болсон. Тодруулбал, БНСУ-ын талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болжээ.

Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон аж. Энэ нь эрүүгийн хэрэгт хамааралгүй тул торгуулиа төлөөд өнгөрөх боломжтой юм байна.

Ингэснээр Д.Одбаяр 10 хоногийн хилийн хоригоо цуцлуулж, эх орондоо ирэх боломж бүрдсэн.

Түүнийг эх орондоо өнөөдөр ирнэ гэх цуу яриа гараад буй. Албаны эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр онгоцны тасалбар захиалаагүй. Ер нь амралтын өдрүүдээр эх орондоо ирэхгүй” гэв.

Н.ГАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөхгүй бол наанааа үлдчихээ хөгшөөн . Ажил хийгээд Амьдараад байж болох газар байна лээ

өвгөн
өвгөн

Ирэхииг нь анаж бгаад бүгдээрээ өндөг шидэцгээе...Эх орноо гадаадад муухай харагдуулж, шившиг блгосон шаард гишгих газар Монголд бхгүй. Манай авъяаслаг залуус тэгэхэд яаж бна. Эх орныхоо тугииг хариин орны тэнгэрт намируулан, дархан цолоо мандуулаад ирж бхад энэ шалиг нөхөр яасн гж Монголд ирэх гд бгаам...Монгол охид минь болгоомжтой л бгаарайдаа...

зочин
зочин
Reply to  өвгөн

нян тээгч Нямдорж гахай хоншоорт занданшатар оффшорчин цогтбаатар нар бөгс одбаярын эх орондоо ирэхэд нь Баатарын ёсоор угтан авах байлгүй дээ

Зураач
Зураач

ҮХийн дарга...үхэх нь ээ, ккк

MatFuse
MatFuse

Solar A Propecia http://cialisjh.com - Buy Cialis Viagra Vente Libre En Pharmacie Buy Cialis Cephalexin Safe For Cats

LesOrdiff
LesOrdiff

Cephalexin Monohydrate http://abuycialisb.com - Buy Cialis Amoxicillin Vomiting Buy Cialis Priligy Ca Marche

Холбоотой мэдээ

Back to top button