Нийгэм мэдээ

Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбарынхантай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна.

Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ажиллаж буйг мэдээлж, санал хүсэлтийг сонсон гарц шийдлийг ярилцаж байна.

Эх сурвалж: Засгийн газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Болио боль

Холбоотой мэдээ

Back to top button