УЛС ТӨР

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр хуралдана. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр уг асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр тохирсон.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлоод буй.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button