УЛС ТӨР

ХҮН: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголчуудаас уучлалт гуйж, ажлаа өгөх ёстой

Хөдөлмөрийн үндэсний нам өнөөдөр /2019.11.11/ ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс ҮХЦ-ийн даргыг Монголчуудаасаа уучлалт хүсч, сайн дураараа ажлаа өгөх ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар ХҮНамын дарга Б.Найдалаа хэлэхдээ, “ҮХЦийн дарга Д.Одбаяр гадаадад зорчиж явахдаа ёс зүйн алдаа гаргаж Монголчуудын нэр хүндийг шороотой хутгалаа. Энэ нэг хүний, нэг даргын асуудал биш. Түүний гаргасан эл үйлдлийг Үндсэн хуулийн цэц төдийгүй, дарга нар нь ил далд өмөөрч байна. Энэ бол Монгол Улсад бугшаад байгаа авлигал, ёс зүйгүй байдал, хуулийг уландаа гишгэж дураараа загнадаг, хэргээ хаацайлдаг завхарсан нийгмийн бугшсан асуудлын илрэл юм. Иймд манай намын зүгээс ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг огцрохыг шаардаж байна. Бид УИХ-ын даргад арваннэгдүгээр сарын 01-нд ийм шаардлага хүргүүлж байсан. Гэтэл өнөөдөр хэрэг нь нотлогдсон ч, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ямар ч үг хэлэх эрхгүйгээр огцрох ёстой. Ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтнуудыг үг дуугүй огцруулах жишгийг үүгээр тогтоох ёстой юм” гэлээ.

Мөн тэд, “ҮХЦ-ийн даргад хариуцлага тооцох ёстой төрийн өндөр дээд албан тушаалтнууд хаацайлж өмгөөлж байгаад эгдүүцэж байна” хэмээлээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-12 04:11

Өндөр настай ээжийг нь бодолдоо танар... 😉

Холбоотой мэдээ

Back to top button