УЛС ТӨР

МАН БҮЛЭГ: Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох чөлөөлөх асуудлыг дэмжсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2019.11.11/ хуралдлаа. Уг хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн хийх тухай хэлэлцсэн бөгөөд тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

“МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр дуусгах саналд нэгдсэн. Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн.  Тодруулбал, Ерөнхий сайд нь өөрөө сайд нараа томилох, чөлөөлөх асуудлыг шийдэх санал оруулсныг бүлгийн гишүүд дэмжсэн. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах санал оруулсныг ч гишүүд дэмжсэн. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэж манай намын бүлэг үзсэн. Ардчилсан намаас тавьсан гурав дахь саналыг хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд дахин зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн. Шаардлагатай гэвэл МАН-ын бүлэг хуралдаж, дахиж ярихаар үлдээсэн" гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button