Нийгмийн

Ц.Элбэгдорж нарыг БНСУ-ын иргэнээс 3 сая ам.доллар залилсан гэх хэргээр шалгаж байна

Өнөөдөр /2019.11.11/ Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хүмүүсийг БНСУ-ын иргэнийг залилсан гэх асуудлаар шалгагдаж байгаа эсэхийг лавлахад “Шалгагдаж байгаа” гэж хариуллаа.

Хэргийг тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс гурван сая ам долларыг залилан мэхлэх аргаар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700 мянган ам.долларын хандив нэхсэн асуудал нэлээд эртнээс яригдаж байна.Тухайн үедээ хохирсон гэх солонгос иргэн хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг гаргаж байсан ч хэрэгсэхгүй болж, мартагдах тийшээ хандаж байв. Тэгвэл саяхан буюу өнгөрөгч есдүгээр сарын 11-нд тухайн иргэн манай улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгч, өргөдлөө өгөөд буцсан тухай эх сурвалж мэдээллээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан галт тэрэг аль хэдийнээ хөдөлсөн одоо юуг ч өөрчилж чадахгүй хүзүүгүй тарваг хоншоортой новш юм аа

баяр
баяр

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг талаар ямар ч ойлголтгүй хүн сэтгэгдэл үлдээжээ, за шалгуулаад гутлаа тослоод зангиагаа засаад гүйгээд байж дээ хө энэ үйл ажиллагаанд нь Энхбаяр хяналт тавина шүү

LesOrdiff
LesOrdiff

Amoxicillin Cats Sick Vomit http://buyciaonlinex.com/#40 - Cialis Sky Pharmacy Review Cialis Viagra Generico De La India

Холбоотой мэдээ

Back to top button