Д.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголд гэрчээр оролцож эхэллээ

Нотлох баримтыг шинжлэх судлах "Нүүрсний сонсгол"-ыг УИХ-ын хянан шалгах түр хороо эхний өдрөө зохион байгуулж байна.
Сонсгол хоёр шаттай болно. Эхний шатаар орон нутгийн Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-ийн асуудлаар мэдээлэл сонсох юм. Энэ хүрээнд нэн тэргүүнд УИХ-ын гишүүн, "Ажнай" тодотголтой Д.Бат-Эрдэнийн нэр холбогдож байна.
Харин сонсголын үдээс өмнөх хуралдаанд Д.Бат-Эрдэнэ ирээгүй. Тэгвэл сая тэрбээр өмгөөлөгч Б.Мэргэний хамтаар гэрчээр оролцож эхэллээ.
Тэрбээр "Би энэ насандаа худал хэлж, хулгай хийж байгаагүй. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг тодорхойлолтыг шинжээч яаж тодорхойлж байгаа юм. Ингэж гүтгэдэг, араас нь тайлбар хийхээс аргагүй байдалд ордог. Тэгмээргүй байна" гэлээ.
Д.Бат-Эрдэнийн 2009 оноос "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон, түүний үеэл болон туслах дараа нь удирдах албан тушаал хашсан зэрэг асуудал өнөөдөр гол сэдэв болж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха өлөн хулгайч гэмгүй нэгэн шиг попорч байна уу
ХЭРЭЭ 1000 ЖИЛ ГУАГЛААД Ч ЦАЙРАХУУ ?
Ёстой хулгай хийж худлаа ярьж үзээгүй юм бна шүү.