НИЙГЭМ

Хүний нутгийн хүчтэн, түмний хүү М.Ананд

Энэ зун Сүмо бөхийн их аварга М.Даваажаргал Монгол улсын иргэншлээ солих шийдвэрийг гаргаж, “Наран” улсын иргэн болсон. Харьд одож Хакүхо Шо нэр авсан. Гэхдээ эл үйлдэлд нь бухимдсан, унтууцсан хүн их байсангүй, омголон Монголчууд буцлаагүй. “Монгол” нэрээ хангалттай дуурсгасан учир харьд одсон ч тэр бидний хүү хэвээр үлдсэн нь тэр байх. “Одооноос хоёр улс миний мөрөн дээр буулаа” гэж Хакүхо Шо Японы сэтгүүлчдэд ярьж байв.

Гэтэл дахин нэг хүчтэн харьд одохоор боллоо. Японы мэргэжлийн Сүмогийн 71 дэх Ёкозуна, Их аварга Магалжавын Ананд. Өдгөө 33 настай, цэл залуухан сүмоч. Ингээд Монгол нутгаас Сүмогийн дэвжээ рүү өндөр үсэрсэн дөрвөн том хүчтэн Японы иргэн болохоор шийдэж буй нь энэ. Сэкигавэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Хакүхо М.Даваажаргал, мөн Какүрьюү М.Ананд.

М.Ананд 16 настайдаа Японы мэргэжлийн Сүмогийн холбоонд өөрийн эгчээр захидал бичүүлж, сүмоч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн түүхтэй. Ингээд өсөж яваа өрнүүн торнил насандаа арлын орныг зорьж, их Сүмогийн дэвжээнд анхлан хөл тавьж, эл спортод шамдан суралцаж гарсан юм.

Түүний харьяалагддаг мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний томоохон бөхчүүд хоёр сарын өмнө нас баржээ. Ингээд М.Ананд өөрийн дэвжээндээ үлдэж буй хамгийн өндөр цолтой сүмоч болсон. Ийм ч учраас дэвжээгээ өвлөж авахын тулд эл шийдвэрийг гаргахаас өөр аргагүй болсон тухай нь Японы хэвлэлүүд мэдээлж буй. Цэл залуу эр хүний өөрийн шийдвэр, амьдралын үнэ цэнээ болгосон хүндэт дэвжээнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан хариуцлага. Бидэнд шүүх эрх үгүй.

Нэг талдаа Монголын хөвгүүд Японы дэвжээнд өнөөг хүртэл “үнэтэй” байгааг, үнэлэгдэж байгааг илэрхийлж буй хэрэг. Иргэншил солигдовч цус өөрчлөгдөхгүй нь үнэн. Хүний нутгийн хүчтэн, түмний хүү М.Ананд харьд одсон ч манай л нэрийг дуурсгасаар явах “бидний” сүмоч билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Урвагч
Урвагч
2019-11-12 12:40

Урвагч эртхэн �######�сан ч дээр

bold
bold
2019-11-12 13:08

eh ornoosoo urvagch nar mongold ahij bitgii ireerei

Zochin
Zochin
2019-11-12 19:43

Z##l z##l chamaar mongol dutahgvi shunliin dev

Болдбаатар
Болдбаатар
2019-11-13 09:56

Тэр чигээрээ зайгаараа. Хөгширсөн ч ясаа наад өмхий ар�##� дээрээ тавьцгаагаарай. Арчаагүй новшнууд...

Холбоотой мэдээ

Back to top button