SPOILER: Солонгын нөхөр нь ...

Фантастик продакшн 10 жилийнхээ ойг тохиолдуулан үзэгчдэдээ 37-р точка нэртэй олон ангит уран сайхны кино бэлтгэн хүргэж буй. Тус киноны эхний улирлын 10 анги дуусаж байна. Бямба гараг бүрт 21:00 NTV,
22:00 Star TV Mongolia сувгуудаар гарч, даваа гараг бүрийн 10:00 цагт шинэ анги нь SKYmedia, SkyGO.mn сувгуудаар гарч байгаа. Тодруулбал, SKYmedia, SkyGO.mn сувгуудад телевизээр гарахаас нэг долоо хоногийн өмнө шинэ ангиа байршуулж, төлбөр төлж үзэж буй хэрэглэгчдэдээ давуу боломж олгодог.

Энэ даваа гарагт өнгөрсөн ангиудад гарсан Ялалтын аав болон Солонгын нөхөр хэн юм зэрэг олон асуултын зангилаа тайлагдсан. Өөрийн ах Ялалттай хайр сэтгэлийн холбоо тогтоогоод байсан Солонго охины нөхөр нь түүний нөгөө ах Лутаа байсан нь гарах бөгөөд фенүүд нь энэ тухай “Төрсөн л биш бол ах гэж байдаггүй юмаа” хэмээн цахим ертөнцөд шуугьж байна. Мөн кино зохиолын эргэлт хэний ч санаанд оромгүй байсан гэдгийг тус киноны жүжигчид болон үзэгчид илэрхийлсээр байна.
Т.САНТ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Purchasing Propecia Pharmacy http://ggenericcialisle.com - cialis Viagra Zurich Kaufen Buy Cialis Kob Lasix
Order 60 Mg Cialis Online http://abuycialisb.com - Cialis Can Collies Take Keflex And Tramadol canadian pharmacy cialis Over The Counter Gabapentin