Cardi B, Offset хоёр салжээ

Рэппер Cardi B буюу Белкалис Сефус болон Offset нэрээрээ алдаршсан Киари Сефус нар гэр бүлийн харилцаагаа дуусгасан байна. Cardi B өөрийнхөө Instagram хуудас дээрээ лайв бичлэг хийхдээ “Би ганц бие болоод нэг минут өнгөрлөө, 2024 оныг шинээр эхлүүлмээр байна” гэж хэлжээ.
Тэрбээр ням гарагийн /2023.12.10/ орой хийсэн лайвдаа “Та нар анзаарсан эсэхийг мэдэхгүй байна л даа. Миний хийсэн лайв бичлэг, сторидоо оруулж байгаа дуу, эсвэл хэнийг дагахаа больсноос анзаарсан болов уу. Би ганц бие болоод нэг минут өнгөрлөө, хүмүүст яаж хэлэхээ мэдэхгүй байна л даа. Гэхдээ би 2024 оныг шинээр, нээлттэй эхлүүлмээр байна. Шинэ амьдрал, шинэ эхлэл сонирхолтой санагдаж байна” гэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Cardi B болон Offset нар бие биеэ Instagram дээр дагахаа больсон байна. Тэд анх 2017 онд хуримаа хийсэн юм. Хосууд 2018 оны арван хоёрдугаар сард хоёр тийш болсон гэж мэдэгдсэн ч харилцаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байсан.
Мөн 2020 оны есдүгээр сард Cardi B салах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл явсан ч тэд гэр бүлийн харилцаагаа авч үлдэх шийдвэр гаргасан юм. Одоогийн байдлаар Offset ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
Эх сурвалж: BBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.