Б.Баярмагнай: “Урвагч, чамаар удирдуулахгүй" гэсэн учир надад сонголт үлдээгүй

Өнөөдөр /2019.11.11/ Монголын үндэсний Фронтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тэргүүнээр тойм Ш.Гантулгыг томилсон тухайгаа зарласан. Харин тус холбоог анхлан байгуулж, тэргүүнээр ажиллаж байсан генерал Б.Баярмагнай өөрийн нүүр хуудсаар дамжуулан хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр үүний өмнө ар гэрийн гэх шалтгаанаар фронтоос түр хугацаагаар гарч буйгаа зарлаад байсан юм.
Монголын Үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүдийн зарласан өнөөдрийн Хэвлэлийн бага хурлыг анхааралтай сонслоо. Нэгэнт тэд эхэлж дуугарсан болохоор би одоо хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. 11 сарын 6-ны орой Нийслэлийн ЗДТГ-аас 11 сарын 7-ны өдрийн жагсаал цуглааныг Төрийн ёслолын арга хэмжээтэй учир 8-ны өдөр болгон хойшлуулсантай холбогдуулан Удирдах зөвлөл яаралтай хуралдсан юм. Энэ үед 8-ны өдөр болгон хойшлуулах талаар миний бие санал оруулсан боловч удирдах зөвлөл дээр цөөнх болж санал дэмжигдээгүй билээ.
Ингээд 7-ны өдөр цугласан иргэдтэй уулзаж бодит байдлыг тайлбарласан ба энэ үеэр удирдах зөвлөлийн гишүүдээс төв зам хаах тушаалыг дур мэдэн өгч эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн учир миний бие тэр даруй тэр өдрийн арга хэмжээг хаасан тухай зарлаад 8-ны зөвшөөрөгдсөн өдөр жагсахыг уриалсан юм.
11 сарын 8-ны өдөр жагсаал, цуглааны үеэр миний бие удирдах зөвлөлийн бусад 3 гишүүний хамт төрийн ордонд шаардлага хүргүүлэхээр орсон ба шаардлагын хариуг аваад гарч ирэх үед Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр жагсагчдыг 2 хэсэгт хуваан төрийн ордны баруун, зүүн жигүүрээс хашааг нь давах тушаал өгчихсөн зогсож байсан./Бичлэг доор бий/ Миний бие яаралтай хүрч ирэн хэн ийм тушаал өгсөн юм бэ? Яаж байгаа юм? гэхэд Ц.Мөнбаяр өөдөөс Би өгсөн юм. Яадгийн гэсэн. Тэр даруй шаардлагын хариуг танилцуулан удирдах зөвлөлтэй жагсаал, цуглааныг тараах тухай ярилцах зуур Ш.Гантулга намайг илтэд гутаасан үг хэлж байв. Ш.Гантулгыг үгээ хэлээд дуусмагц би микрофоныг авч жагсаал, цуглааныг хаасныг мэдэгдсэн юм. Хаасныг мэдэгдсэний дараа Б.Батсайхан, П.Шинжээравдан нар үргэлжлүүлэн үг хэлж 15-ны өдөр ард иргэдийг хүчирхийлэлд уриалсаар байв. https://zarig.mn/gnm энд бичлэг бий.
Би Болдбаатар генералд хандан жагсаал, цуглааныг яаралтай тараахыг сануулаад тэр өдөртөө ямар нэгэн хэл шуугиангүй жагсаал, цуглаан өндөрлөрлсөн юм. Маргааш нь Удирдах зөвлөл хуралдах үеэр би нээж бидний эхний зорилго Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх зорилго биеллээ гэж дүгнэхэд Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар,З.Болдбаатар нар дэмжсэн юм. Гэтэл Ц.Мөнхбаяр маш их хорсолтойгоор надад хандан "Чи Тагнуул, Цагдаатай нийлэн биднээс урваж 7 болон 8-ны өдөр болсон жагсаалын үеэр төрийн ордон руу дайрах байсан ажиллагааг тасалдуулсан гэж дайрав. Дараа нь Ш.Гантулга бид удирдагчаасаа болоод ялагдал хүлээлээ, хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэв. Бусад гишүүд 8-ны жагсаалыг ялагдал хэмээн үзэж бүх хариуцлагыг ганцхан удирдагч үүрэх ёстой гэсэн билээ. Би дайрч давшилсан бусад үгийг энд хасав. Нэгэнт удирдах зөвлөл надад итгэхгүй байгаа, намайг урвагч гэж үзсэн, надаар удирдуулахгүй гэдгээ хэлсэн учир надад сонголт үлдээгүй юм. Дээр нь 15-ны жагсаалд чиний үгэнд орохгүй, жагсаал, цуглаан ч хийхгүй, шууд цуглаад л ордон руу шууд дайрна гэсэн нь надад захирагдахаа нэгэнт өнгөрснийг гэрчилнэ.
Тэр өдөр маш ширүүн над руу дайрч байсан учир би 3 хоног хүлээе гэж завсарлага аваад маргааш нь шийдвэрээ гаргасан. Учир нь Би хүчирхийллийн замыг сонгоогүй. Надаас болж жирийн иргэн хохирох ёсгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бол бид эхлээд Монголынхоо ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Эхлээд 100,000 дараа нь 200,000 дараа нь 500,000 болох ёстой. 21 аймаг, 9 дүүрэгт салбар байгуулна. Аажим аажмаар хүчирхэгжинэ. Тэгэж байж бид төр засагт шахалт үзүүлэн амжилтад хүрнэ гэсэн юм. /Бүх бичлэгт энэ үг бий./ Харин нөхөд маань нэг л удаа цуглаад шууд дайрахыг шаардсан юм. Тиймээс нэг ч өдөр эргэлзэлгүйгээр фронтоос гарах ёстой гээд шийдвэрээ гаргасан билээ.
Хоёр. Би өөрийн үзэл бодлоос ухраагүй байгаа. Монголын төрд шургалсан урвагч, луйварчид, төрийн өмчийн хулгайчид, оффшорчид, авлигачидыг хатуу шийтгэх тэмцлээ зогсоохгүй. Би тайван замаар, хуулийн дагуу, зөв хүмүүстэй тэмцлээ үргэлжлүүлнэ. Намайг дагаж, надад итгэж ирсэн мянга мянган иргэдийн итгэлийг хугалахгүй ээ. Би зорьсон зорилгоо биелүүлээд ард олныхоо итгэлийг эргүүлээд авч чадна. Намайг гүтгэн доромжилж, харлуулах гэсэн эрх баригчдын гар хөл болсон бичигч нарын үгэнд би эмзэглэхгүй. Яагаад гэвэл намайг хамгийн сайн мэдэх хүмүүс надтай хамт алба хааж байсан, үүрэг гүйцэтгэж байсан, миний удирдлагад байсан бүх хүмүүс хэн болохыг минь мэдэхийн дээдээр мэднэ.
Хүндэтгэсэн
бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өаө хөөрхий сүржин амлалт даржин төгсгөл. Та нар одоо хэн итгэх юм.
Наад Мөнхбаяр, Гантулга мэтийн сагсуу юмнуудаасаа эртхэн холдсон нь дээр ээ. Хөөрүү, тэнэг юмнууд өөрсдийгөө эх оронч гээд бодчихсон...
Herev Gantulga guai bolood busad gishuud tiim bair suuritai baigaa bol erthen zaigaa avsan ni deer. Uhaanaar bish muihraar uzej baigaa humuistei yigaa ch yarihav dee. 200 hunio tolgoig talbai avah heregtei gej yaridag hun shuu dee Gantulga guai.
Ямар ч үед хүчирхийлэл байх ёсгүй энэ бол ардчилал. Таны зөв
Нэг л их миний үзэл бодол зорилго хэвээрээ гэж донгодох юм, энэ дээрх луувирчдыг хуулийн дагуу буулгана гэж хэзээч байхгүй, ацных нь генерал байхав хамгийн түрүүнд чацага савируулаад гарлаа да чи.
ЭРХЭМ ГЕНЕРАЛЫН АМРЫГ ЭРЬЕ. ТАНЫ "ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА" ГЭСЭН УРИАЛГЫГ АХМАД ДАЙЧИД БИД ТУУШТАЙ ДЭМЖИЖ 2019.11.7-8 НЫ ӨДРҮҮДЭД ЖАГСААЛД ОРОЛЦСОН. ЭНЭ НАРИЙН УЧРЫГ МЭДЭЭГҮЙ УЧИР БИД "МАНАЙ ГЕНЕРАЛ ЯАГААД БУЦАВ" ГЭЖ ГАЙХАЖ ХООРОНДОО ЯРИЛЦАЖ БАЙЛАА. ЭРХЭМ ГЕНЕРАЛ ТАНЫ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. БИД БОЛОХООС НЬ БОЛОХГҮЙГ ХҮРТЭЛ, ТАЙВАН ЗАМААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ, ХАРИН НӨГӨӨ ТАЛ ХҮЧ ХЭРЭГЛЭН БИДНИЙГ ҮГҮЙ ХИЙХИЙГ ОРОЛДВОЛ БИД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, ИРЭЭДҮЙН ҮР ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ЯМАРЧ ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААТАЛ ТУУШТАЙ ТЭМЦЭХ БОЛНО. АРД ТҮМЭН АГУУ ИХ ХҮЧТЭЙ ГЭДГИЙГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. ГЭХДЭЭ ЦУС УРСГАХ БАЙДАЛ БҮҮ ГАРААСАЙ ХҮСЧ БАЙНА. СОНГОЛТ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА, ҮНЭХЭЭР СОНГОЛТ БАЙХГҮЙ, ТИЙМ БОЛОМЖ ӨГӨХГҮЙ БОЛ ... БИД ТУУШТАЙ ТЭМЦЭХ БОЛНО.
Ер нь Фронтын дүрмээр Удирдах зөвлөлийн дээр Үүсгэн байгуулагч нарын хурал гэж бий. УЗ-ийн гишүүдийг томилох, татах эрх нь Үүсгэн байгуулагч нарын хурал эдэлдэг /3.2.1/. Харамсалтай нь УЗ-ийн 7 гишүүн өөрсдийгөө Үүсгэн байгуулагч нарын хурлаас өндөрт тавьж дур мэдэн, дүрмээс гажсан шийдвэр гаргаж байна. 8-ны жагсаалаар албан хариуг танилцуулсаны дараагаар Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргачихаад байхад хэсэг этгээд нь дураараа мэдэгдэл хийнэ....Генералын хамт 4 хүн эхнээсээ хүчирхийлэлийн хэлбэрийг дэмжээгүй, дэмжих ч үгүй...гэтэл 7,8ны жагсаалаар дайрчих гээд улайраад байсныг хоёр генерал л болиулсан. Амьхандаа гишүүдтэйгээ зөвлөлдөөд Тэргүүн нь жагсаалыг албан ёсоор хаагаад байхад цаана нь дэд тэргүүн нь турхираад л зогсож байдаг...тэмцлийг ийм зохион байгуулалттай хийхгүй ээ. Фронтын дүрмийн 2.2.1 дүгээр зүйл /2.2. Үнэт зүйл зарчим/-д, "Үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн үндсэн болон журамт үүргийг удирдлага болгон ажиллана" гэж тусгасан байдаг.Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр Удирдах зөвлөлийн, анхны үндсэн хууль батлалцаж явсан Цогтбаатар, Пүрэвдорж зэрэг гишүүд байсангүй, юуг илтгээд байна
Боловсролын ялгаа харагдаж байна.
Уг нь гантулга гуай үнэн зөв ярьдаг манай авилгач луйварчин хулгайч дарга нарт хатуу гар л хэрэгтэй түүнээс биш яаж зөөлөн учирлаж уурлаж хэлээд хулгайлдагаараа хулгайлна луйварддагаараа луйвардана Энэ 5 толгойн нүүрс хулгайлж хятад ру хулгайн экспорт хийсэн Ажнай Батэрдэнийн хэрэг юу болсон бэ манай хулгайч том дарга нар авилгаа аваад таг дарсан уу
Тулааны стратеги тодорхой байна. Харин тактикаа боловсруулаагүй байсан байна. Тактикгүй генерал ялагдах нь тодорхой. Цаашид тактикаа тодорхой болгох ёстой шүү.
Багаа чадалтай мэдлэгтэй хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй .тэгэхгүй бол аль ч үгүй болно шүү . Монгол улс төртэй цэрэг армитай улс . Ардуудыг армын эсрэг турхирч болохгүй . Төны зөв . Дэмжиж явдаг шүү . Амжилт .!!!
Propecia Preis 98 [url=http://viacialisns.com]Buy Cialis[/url] Discount Cod Only Macrobid Shop Free Consultation Cialis Acquisto Kamagra Metz