УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гэрээс нь 250 мянган ам.доллар олдсон Б.Батдаваагийн эхнэр таван компаниар нүүрс тээвэрлэдэг үү

Нүүрсний сонсголын хоёрдугаар шатанд гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэг бол Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа юм. Тэр эхнэртэйгээ дуудагдсан.

Шинжээчид 487 ААН-ийн 46 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5,222,999.95 тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй тооцооллыг танилцуулсан.

Энэ дунд л Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалан дурдагдаж буй. Б.Батдаваагийн хувьд "Миний хийж байсан ажил нүүрс тээвэртэй холбоогүй. Өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллахдаа ёс зүйн зөрчил огт гаргаагүй" хэмээлээ. Өнгө аясын хувьд ихээхэн "дээрээс" хандсан нь олны дургүйцлийг хүргээд байна. Ц.Амгалангийн хамаарал бүхий компани нэг тонн нүүрсийг бүртгэлгүй гаргасан байж болзошгүй байна.

Угтаа энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байсан нь өнгөрөгч 2022 оны зун юм. 2022 оны зургадугаар сард Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлж, Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд нэгжлэг хийсэн.

Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрсэн учраас хураан авч, авлигатай холбоотой мөнгө байж болзошгүй хэмээн шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлж байв.


Энэ мэдээллийг тодруулахад, уг хэрэгт холбогдуулан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн нь баталгаажсан юм. Улмаар гэрээс нь 250 мянган ам.доллар олдсон байдаг

Харин Б.Батдаваагийн эхнэр нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг нь анхаарал татаад өнгөрсөн. Энэ нь Сингапурын хөрөнгө оруулалттай, ачаа тээврийн компани. ТУЗ-ийн даргаар нь БНХАУ-ын иргэн ажилладаг.

Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй буй нь

Б.Батдаваа 2019 онд Монголбанкны газрын захирлаар ажиллаж байхдаа 144.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ҮСХ-ны дарга болсны дараа энэ дүн 264.9 сая болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 984.9 сая төгрөг байсан бол 2020 онд 1.5 болж өсжээ.

Эхнэр Ц.Амгалангийн нэрээр улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санг сонирхож үзвэл,

  • Финоптис
  • Бэст рейт
  • Витри сэндс
  • Манлай дорно
  • Очирманлай од консалтинг
  • Универсалсервис
  • Винтрак
  • И коммодитс монголиа интеллижент ложистикс
  • Очирманлай од консалтинг гэсэн есөн компанийн хувьцаа эзэмшил гарч ирж буй.

Үүнээс хамгийн эхэнд бичигдсэн "Финоптис", "Бэст рэйт" компаниуд нь ойролцоо хугацаанд татан буугджээ. Энэ хоёр компани төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд нэг нь 2021 оны сүүлээр, нөгөө нь 2022 оны эхээр татан буугдсан байна.

Харин дөрөв нь ачаа тээврийн чиглэлд холбогдож байгаа юм.

Эдгээр өдрүүдэд Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгаланг тээврийн "Аранзал алаг" ХХК-тай холбогдуулан дуудсан. Харин "Аранзал алаг"-ийн хувьцаа эзэмшигчээр Ц.Амгалангийн "И коммодитс монголиа интеллижент ложистикс" ХХК бүртгэлтэй байдаг аж.

Хилээр бүртгэлгүй нүүрс гаргасан ААН-үүд, түүний хувьцаа эзэмшигчдийн хамаарал дунд нэр дурдагдаж буй Б.Батдаваа, Ц.Амгалан нарыг угтаа жил хагасын өмнө хуулийн байгууллагаас шалгасан, нэгжиж гэрээс нь 250 мянган ам.доллар олсон ч өдгөө хэрхсэн нь тодорхойгүй гэсэн үг юм.

Дээр дурдсан, ачаа тээврийн чиглэл бүхий дөрвөн компани дээр хамаарал бүхий "Аранзал алаг"-ийг нэмбэл Ц.Амгалан нь нийт таван компаниар нүүрс тээвэрлэдэг байж болзошгүй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хулгайч чинь гаалийн баатрын хүү сү батболдын хүргэн гэсэншү

Зочин
Зочин
Reply to  Зочин

SV. Batbold gj mgl ulsad ymar ix tuvug uddag hvn bdiin beee!!! Alivaa bvhen munkh bus gedgiig oilgohgvi ymda

Зочин
Зочин

Нүүрс тээвэрлэдэг биш нүүрс хулгайлдаг л псдакууд юм биш үү! Хэрвээ үнэн бол олон иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан псдак байна даа!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Ямар ханаж цаддаггүй заваан хар хогнууд вэ.

Зочин
Зочин

ҮСХ бол улсын чухал нууц мэдээллийг хадгалж ямрыг нь ил мэдээлж ямрыг нууцлах ёстойг зохицуулдаг байгууллага. Ийм чухал байгууллагын даргын эхнэр хятад эзэнтэй компаний хамааралтай нь сэжиг төрүүлэхгүй байна уу

ЗОЧИН
ЗОЧИН

250-ХАН МЯНГАН ДОЛЛАР ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ, ТЭР БАЙТУГАЙ МӨНГӨ БАЙДАГШТЭЭ Ч БИЛҮҮ, ИХ ТОМ ТОМ ДУУГАРЧ БАЙСАН ЭТГЭЭД ЧИНЬ ЭНЭ БАЙХАА

иргэн
иргэн

Гадны компаниуд шуналтай мөнгө хайсан сэтгэлгүй аливаад өртөмтгий монголчуудыг өөрсдийг нь ашиглаж өөрийх нь эх орныг цөлмөх ажил хийдэг. Түүнийг нь гоёор гадны хөрөнгө оруулалт гэж сүржин нэрлээд удаж байна шүү дээ. Энэ бол цэвэр хуулийн цоорхой засаглалын хомсдлыг ашиглаж буй луйвар.

Зочин
Зочин

10-д компаниар аймаар зөөсөн эхнэр нөхөр 2 байна лээ дээ. Эхнэр нь гээд нэг бондгор бор хүүхэн их давилуун байна лээ их хурал дээр дуудагдаж ирчээд байж жуумагнаад л инээд алдаад л их том байна лээ. Нүүрсний мафийнхан eр нь төрөөсөө том болцгоосон юм байнаа

Зөөз
Зөөз
Reply to  Зочин

Нүүрс зөөдөг "муусайн хужаа" нарын дотроос 12 долларын тэрбумтан төрсөн гэж байгаа. Хонконгийн гэхэд л 2 гэлгүй, наад хүүхэн чинь хятадуудын угаадсаар л баяжсан урвагч байна даа

Өах
Өах

Энэ худлаа тоо байна 5 компаниар зөөсөн юм бол энэ эргүү бацаан тэрбум тэрбумаар нь идсэн байж таараа.

Зочин
Зочин

Монголбанкны ерөнхийөгчид нэр дэвшүүлэхээр Зананшатар бэлдэж буй гэнэлэй. Статистикийн аргаар Мөн занданшатар нэр зааж өөрийн хаоиуцдаг байгууллагад дэвшүүлсэн. Уг нь бол 2016 онд Баяртсайхан банкны еөнхийлөгч болоод ажлаас нь халсан хүний нэг шүүдээ. гэтэл арынхаалгаар дахин суга дэвшсэн нүүрсний хулгайч юм байна.

Зочин
Зочин

Ene yamarch tailbarguigeer ajlaa uguud hergee hvleeh hregtei.hulgaichaas hulgai hiisen esehiig asuudag huuli gj bdggui yum.hulgai ch bol hulgaichaaraa duusan

Зочин
Зочин

Буудна шүү бааснуудаа

Зочин
Зочин

1 тонн нүүрс бүртгэлгүй гаргаа л 250,000 доллар олсон гэх гээд байна уу? Ногоон автусны мөнгийг шилжүүлсэн Сумъяаг ша-лгахгүй болохоор энэ зэргийн бясаа оодрох нь аргагүй ээ.

Баяраа
Баяраа

Залуугаараа төрийн албанд хэдхэн жил ажиллаж байж ийм их хөрөнгө мөнгөтэй, орлготой байгаа нь гайхалтай, дундаж бизнес хийдэг хүнээс илүү орлоготой байгаад байгаам даа.

ЗочинATG
ЗочинATG

ene 2 novshiig shorond hiij bgaadvsain shalgaldaa huuliin sahiulagch nertei archaagvi ulun yumnuud aigaad bdag yumuu haashaa yum zavaan hulgaich luibarchid bna shdee

Зөөз
Зөөз
Reply to  ЗочинATG

Эхнэр нь зальтай шулам шиг санагдсан. Нөхөр нь гэмгүй царайлсан их гарын хулгайч шиг л загинаж байсан шүү. Удахгүй хилээр гараад зугтана даа

Зочин
Зочин

Дашдаваа мэтийн хүмүүсийг шууд цаазла

Зочин
Зочин

Хогийн хулгайч гэж энийг л хэлдэг байх даа

Зочин
Зочин

энэ их мөнгө олдог хүмүүс хичнээн төгрөг татварт төлдөг бол дүнгийн сонсох юмсан.

Sdo
Sdo

Хөрөнгийн хурааж аваад шоронд нь хатаавал таарна

УБ хот иргэн
УБ хот иргэн

Залуу хүн байж их л буруу явж байна даа. Үйлийн үр гонжын лай ч гэж хаалга андуурахгүй гэдэг дээ. Үe дамжиж улс орноо хохирооно гэж байдаг л юм байна даа. Ээ Бурхан минь Бурхан минь

Зочин
Зочин

Gaaliin avilga baatar, turuus tursun luivarchin tserenpurev nar avilgal, xulgaigaa xurtel xyy, oxindoo uvluulchixsen. Arai denduu davarchixsan, denduu shunaltai yum. Mongoliin uul uurxain Statistics medeend itgexgui l yum baina shuu. Xudlaa gardag gesen ug.

Зочин
Зочин

Монгол төр энэ хулгайчуудаа яах бол хилээр гаргаж явуулчаад итерпол гэж баахан сүржигнэж байгаад замхрах байхдаа

Зочин
Зочин

ДЭЭРЭЭ АВАРГУУДГҮЙГЭЭР ЭНЭ САЛИА НЬ АРЛИАГҮЙ ХҮҮХДҮҮД. ИЙМ АЖИЛ ХИЙХ ҮҮ АИН.16ОНОО,С 23 ОН ХҮРТЭЛ ХАМГИЙН ИХ ХУЛГАЙ ГАРСАН ҮЕИЙН ГААЛИЙН ДАРГА БААТАР БОЛООД НӨГӨӨ ОЛОН ЮМ АСУУГААД БАЙДАГ САЙД ГУАЙ АМ НЬ ҮДЭЭСТЭЙ БАРАГ Л ОДОН ГАРДУУЛАХ НЬ ЧАМАЙГ СҮГИЙН ХҮН ГЭДГИЙГ МЭДНЭ Л ДЭЭ ГЭХДЭЭ Л

Иргэн
Иргэн

Цайсан гөлөг вэ

Зочин
Зочин

гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 984.9 сая төгрөг байсан бол 2020 онд 1.5 болж өсжээ гэнэ. Энэ сэтгүүлч нэртэн эрүүл байгаа болов уу, согтуу байгаа юм биш үү

чука
чука
Reply to  Зочин

1terbum 500say bolj usjee l gjiin shd.oilgohgui bgamu sogtuu bgamu

Иргэн
Иргэн

Гаалийн Баатарын өмнөх авгайгаас гарсан хүү, эхнэр нь ЭХ-ний дэд сайд асан Царэнпүрэвийн охин, Сү-гийн хамаатан, Ариунболдын хамаатан гээдд.явж өглөө л дөө.ккк

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Баатрын хүү л бна ш дээ өмнөх эхнэрийн гэх шиг

зочин
зочин
Reply to  Иргэн

тиймүү хятад царайтай залуу байна шд

Galaa
Galaa

Энэ сөөсгөрийг яахуу

Хошуу ноён
Хошуу ноён

Төрийн алба бараг тэр чигээрээ хулгайчдаар дүүрсэн юм байна.Олон түмний хараалыг идэж хойч үe үр хүүхдээ бузарласан үхээрүүд юм байна.Өөр хэлэх үг алга даа

Зочин
Зочин

Иймэрхүү ацнуудын диваажин юм даа хөөрхий монгол орон минь

Зочин
Зочин

Хулгайчид хариуцлага тооцуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Үндэсний статистикийн хороо гэж дандаа худлаа үнэмшилгүй мэдээлэл ард иргэдэд өгдөг газар бна дарга гэж юм нь ийм хулгайч бхад нээх олигтой судалгаа гаргахгүй л дээ гөлөгнүүдээ

Зочин
Зочин

Арчаагүй ажил хийж хоолоо олж чадахгшй хулгай хийгээд сайхан амьдрах өолов уу ....олон хүхий хоолыг булаасан хүн

Зочин
Зочин

Udam damjsan luivarchid

Зочин
Зочин

Нүгэл нь нүдээрээ гараасай

Зочин
Зочин

Шоронд хатаа, үр удмаар нь улсын ажилд бүү ав. Эдгээрийн үр удмыг одооны залуус бүгдий нь таньдаг яваандаа тэд нарыг үзэхгүй үр удмаа хорлосон новшнууд.

Холбоотой мэдээ

Back to top button