М.Энхболдын хүүгийн найз гэгддэг О.Баттөмөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

“Монголросцветмет” ХХК-ийн охин компани "Шижир алт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.10 буюу "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б нь өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн зургадугаар сард АТГ-аас хэргийг шалгаж, О.Баттөмөрийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр прокурорт шилжүүлээд байсан юм.
О.Баттөмөр 2017 онд "Шижир алт" ХХК-ийн захирлаар томилогдсон. Харин 2020 онд захирал нь солигдсон юм. Одоо Булган аймгийн гаралтай, жүдоч Б.Ариун-Эрдэнэ тус компанийг удирдаж байгаа. Харин О.Баттөмөрийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Э.Анарын найз гэдгээр нь улс төрийн хүрээнд ярьдаг юм.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
…Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж жоохоон хүүд эрх бяраа үзүүлж бснаас төрд бгаа хэлтсийн даргаас дээш бүх албан тушаалтныг шалгаж зохих хуулийн дагуу шийдвэрлээч…
Миеэ хулгайч үхээсэй, хотыг минь болгосон.
Миеэгийн хорлол үргэлжилсээр бгаа юмуу хүүхэд нь дараа нь ач гуч нь
Мие түүний дүү УИХ гишүүн асан Ундраа нар жаргаж байгаа шүү.