Улс төрийн мэдээ

“ЭТТ ХК-ийн засаглалыг Баялгийн сангийн тухай хуулиар өөрчилнө”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар, энэ долоо хоногт Засгийн газар хэлэлцэн дэмжсэн ЭТТ ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд ажлыг хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,

“Нэг жилийн өмнө таван гишүүн санаачилж, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ асуудлыг дэмжиж байгаа. Хууль санаачлагчийн хувьд, бидний өргөн барьсан хуулийг уг тогтоолтой хамт хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

904 мянган хүн ядуу, эдийн засгийн эрх чөлөөгүй байна гэсэн судалгааг Дэлхийн банк гаргасан. Нэг ёсондоо, 1.4 сая иргэн ядуу гэж үзэж байна. Нэгдүгээрт, төр засгийн алдаатай бодлого үүнд нөлөөлсөн. Монголын ард түмний бүтээсэн баялгийг иргэдийн 20 орчим хувь нь л авсан, үлдсэн нь гудамжинд гарсан. Байгалийн баялгийг цөөн хэдэн хүн авснаар бас ажилгүйдэл бий болгосон. Хоёрт, зах зээлийн нийгэмд бид хүнээ бэлдээгүй. ЭТТ ХК-ийн 34 хувь бол Баялгийн сангийн тухай хуультайгаа нягт уялдах ёстой. Ирээдүй өв сан дээр гарсан алдааг үүн дээр давтаж болохгүй. Энэ сан дээр 1.7 их наяд төгрөг хуримтлуулж чадсан нь сайн хэрэг ч менежментээ хийж чадаагүй. Зөвхөн 2020 онд ханшийн алдагдлаар 800 гаруй тэрбум төгрөг алдчихсан байгаа. Надад байгаа тооцооллоор монгол төгрөгийн ханш цааш унана. Тэгэхэд ингээд хадгалаад л байх уу, яагаад эдийн засгийн эргэлтэд оруулж болохгүй вэ.

Иймд нэг л асуулт асууя. Компанийн засаглалаа яах вэ” гэлээ.

Үүнд Сангийн яамны ТНБД С.Наранцогт,

“Баялгийн сангийн тухай хуульд таны ярьж буй концепц нийцэхүйцээр туссан байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, төрийн оролцоотой болон давамгайлсан компаниудын засаглал, үйл ажиллагааны тухай бүтэн бүлэг байгаа. Үүнийг олон улсын групп компаниудын сайн засаглал руу оруулахгүй бол болохгүй. Энэ чиглэлээр бид судалсан. Хуулийн төсөлдөө багтаасан. Иймд янз бүрийн хүмүүс орж ирэх боломжийг хаасан. УИХ дээр шийдвэр гаргах шаардлагатай зүйлс ч бий. Иймд 1072 хувьцааны асуудлыг ингэж нэг мөр цэгцэлж авна. Тийм болохоор өнөөдрийн тогтоол орж ирж байна. Энэ тогтоол бол дээр дурдсан нийт асуудлын нэг хэсэг гэж харж болно” гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-22 14:22

Наранцогт гэж хүн хог.

Зочин
Зочин
2023-12-23 22:31

Хүүшээ. Баялгийн сангийн асууд�##� чинь өөрийх нь удирдаж байгаа ЭМГЛ дээр яригдах ёстой асууд�##� шүү дээ. Арай хаана юу хийгээд яваагаа ойлгоогүй явж байгаа нөхөр юм биш биз дээ энэ чинь одоо. ЭТТ чин ХК шүү хонгороо. Үйл ажиллагаа нь компанийн хуулиар, засагл�##�ын асууд�##� нь Компанийн засагл�##�ын кодексоороо зохицуулагддагийн хөөе. Эргүү юм битгий яриад бай. Амарбаясг�##�ангийнхаа төлөвлөгөөг яриад байгаа юмуу хаашаа юм. Ийм хууль тогтоомжоо ч мэддэггүй ойлгодоггүй, онолын ямарч ойлголтгүй хүнээр ажил унагахаа болимоор юм.

Холбоотой мэдээ

Back to top button