Тогтоол: 1072 хувьцааны хэмжээ өсөж, 2012 оноос хойш төрөгсөд нэмж бүртгэгдэнэ

Засгийн газраас ЭТТ ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл боловсруулснаа өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан. Тус тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, өчигдөр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн олонх тус тогтоолыг хэлэлцэхийг дэмжээд байна.
Тэгвэл иргэд ЭТТ ХК-ийн 34 хувийг эзэмшсэнээр баялагтаа эзэн болж чадах уу, иргэдэд хувьцааны өгөөж илүү үр дүнтэйгээр очих уу гэдэг асуулт хамгийн гол сэдэв юм.
Тогтоол үндсэн дөрвөн заалттай. Үүнд,
1/. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх;
2/компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлэх,
3/ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх, иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах;
4/компанийн хувьцааны 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгох гэж заажээ.
2010 онд ЭТТ ХК-ийн 20 хувийг иргэдэд эзэмшүүлсэн. Үүгээр иргэн бүр 1072 хувьцаатай болсон. Гэвч хувьцаа өвлөгддөггүй учраас сүүлийн хоёр удаагийн ноогдол ашиг хуваарилалтад багтаж чадаагүй иргэд бий.
Харин энэ тогтоолоор, иргэдийн эзэмших хувьцааны хэмжээг л нэмэгдүүлэх юм. Хоёрт, 2012 оноос хойш төрсөн иргэдийг нэмж бүртгэнэ. Өөр онцын ялгаагүй тогтоол болж таарч байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд хувьцаа өвлөгддөг байх нь зүйтэй гэж санал хэлсэн. Шинэ тогтоолын дагуу ч, иргэн нас барвал хувьцаа нь төрийн өмчид шилждэг хэвээр байх аж.
Өөрөөр хэлбэл үр дүнд нь,
- 1072 гэдэг тоо өснө
- 2012 оноос хойш төрсөн хүмүүс хувьцаатай болно гэдэг л агуулга юм.
Харин ноогдол ашиг тараах эсэхийг компани өөрөө мэддэг хэвээр. Мэдээж ЭТТ ХК-ийн ашиг өсөж, 1072 хувьцааны тоо нэмэгдэхээр ноогдол ашгийн хэмжээ ч нэмэгдэх хүлээлттэй.
Мөн өмнө нь хувьцаагаа зарсан бол тухайн нэрлэсэн үнээр буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлж байгаа аж.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноогдол ашиг аа өгдөггүй хувьцааны тоо нь нэмэгдэх юм байна . Сонгууль дөхөж төр засаг барьж буй нам санал авахын тулд гошигруулаад байгаа юм биш үү
Хувьцааний хэрэг гэж огт байхгүй сэтгэлээ хуурсан зүйл энэ 77 үхэрийн тоглоомноос хэзээ уйдах юм болдоо
Ноогдол ашиггүй хувьцаа өгсөн нэр зүүж байгаа гэж ойлгох уу
ИРГЭДДЭЭ ӨГӨӨЖГҮЙ ДАРГА НАРТ ӨГӨӨЖТЭЙ ТИЙМ Л 1072 ХУВЬЦАА БАЙДАГ ЮМ УУ? УЛСЫН ТӨСВӨӨСӨӨ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУСДАГ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ДАЙНЫ ХУУЛИАР ШИЙТГЭВЭЛ ШУДАРГА БОЛНО.
Zugeer tenegtej baihaar haashdaa songuuliin show hiij bgaam chin noogdol ashigaa ogchihgui dee
Ард түмнээ доромжилж ханахгүй юм даа. Сонгуулийн маргаашнаас нь эхлээд үүнийг ажил хэрэг болгоод явах нь яасан юм бол. Сонгууль болохын өмнө л ингэж ч цалин тэтгэвэр нэмнэ тэгэж ч мөнгө өгнө гэх юм.
Доромжлол юмдаа та нар шиг тэнэг биш
Ха ха элдэв төрлийн татвар нэмж мөнгө босгож хэдэн төгрөг өгөх нэрээр
11 оны хүүхдүүд Монголын иргэн биш юм уу
11оных яах вэ монгол хүн биш үү
Сонгуулийн шоу...