Нийгмийн

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг байгуулжээ

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн IV болон VIII хорооны нутагт бий болох хотын шинэ төвд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлт хийж, барилгажилтын төслийн санал боловсруулахыг УИХ-аас хотын захирагчид даалгасан.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт 58.2 мянган ам метр гурван блок цогцолбор барьж буй юм. Тус барилга, байгууламжийг гэрээний хугацаанд ашиглалтад оруулах, барилга угсралтын явцад өдөр тутмын хяналт тавих шаардлагатай тул “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг Тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгуулжээ.

Тус газрын 2019 оны үйл ажиллагааны зардлыг нийслэлийн ИТХ-ын 2019 оны “Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан зардлаас, санхүүжүүлэх юм байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-19 14:23

Cialis Nicht Nehmen [url=http://cialibuy.com]canadian cialis[/url] Cheap Celebrex Zithromax Wiki

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 15:37

Cialis E Nitrati http://buycialisuss.com - Buy Cialis Viagra In Canada Without Prescription Buy Cialis Viagra Cialis Silagra

Холбоотой мэдээ

Back to top button