Улс төрийн мэдээ

"Хөгжлийн банкийг сонгодог эзким банк болгоно"

"Самурай" бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж дуусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Цаашид Хөгжлийн банкийг сонгодог экзим банкны жишгээр өөрчлөн шинэчлэхээр болсон. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг дуулгая" хэмээн мэдэгдэв.

2012 онд "Чингис" бондыг гаргаснаас хойш дахин санхүүжүүлж, өр төлбөрийг хойшлуулах хэлбэрээр дараа, дараагийн бондуудыг гаргасаар ирсэн. Энэ удаа "Самурай" бондыг төлж дуусгаснаар 10 гаруй жил үргэлжилсэн өрийн сүлжээг зогсоолоо, дефольтын эрсдэлээс гарлаа гэж Ерөнхий сайд онцолсон юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол юм бол монгол үгээр ярьж бичье. Эзким эсвэл экзим гэж бичсэн байна. Орчуулаад тайлбарла наад хэллэгээ

Холбоотой мэдээ

Back to top button