Нийгмийн

Ч.Сайханбилэг гаднаас ирэхгүй удсан тул бусад шалгагдаж буй хүмүүсийн хилийн хоригийг чангатгажээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн асуудалтай холбогдуулан, АТГ-аас шалгаж буй. Тэрбээр эрүүл мэндийн асуудлаас үүдэж, хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гарган, гадагшаа явсан юм.

АТГ-аас саяхан мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хилийн чандад эмчилгээ хийлгэж буйгаа уламжилсан гэж мэдэгдсэн билээ. Гэвч түүний Монголд ирэх хугацаа тодорхойгүй байдлаар хойшилж буйтай холбогдуулан, АТГ-аас хилийн хориг тавих заалттай хүмүүсийнхээ асуудлыг чангатгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, өмнө нь хилийн хориг тавьсан байсан ч эргэн цуцалсан шалгагдагч нартаа хориг үйлчлэх арга хэмжээг авч эхлээд байгаа аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button