Нийгмийн

Автомашины эд ангийг хулгайлдаг долоон этгээд баривчлагджээ

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны есдүгээр сараас хойш удаа дараа автомашин болон түүний эд анги хулгайлагдах гэмт хэрэг сүүлийн үед ихээр бүртгэгдэх болсон.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг эрчимтэй явуулжээ.

Улмаар дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны долоон этгээдийг арваннэгдүгээр сарын 06-10-ны өдрийн хооронд баривчилсан байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 20 гаруй автомашин, мөн тооны автомашины эд ангиудыг хулгайлсан болох нь тогтоогджээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button