ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг Лондон, Хонконгод арилжиж магадгүй

“Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжих зөвлөх компаниудыг сонгож дуусах шатандаа оржээ. Хувьцаа арилжих ерөнхий андеррайтераар “Bank of America”, “Credit suisse” банкийг сонгох нь тодорхой болсон аж.

Харин хувьцааны захиалга авах, бүртгэл хийх гэх мэт ажлыг гүйцэтгэх туслах андеррайтераар Японы “Nomura”, Хятадын “Bank of Сhina” банкийг сонгохоор ярьж буй аж. Мөн аудит, хуулийн фирм, санхүүгийн зөвлөх компаниудыг сонгох ажил зэрэг үргэлжилж буй юм байна.

“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааны 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаар төлөвлөж байгаагаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дуулгасан. Хонконгод эсэргүүцлийн жагсаал газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүсээд буй. Үүнээс шалтгаалж Хонконгод хувьцаагаа арилжих боломж хязгаарлагдвал Лондоны хөрөнгийн биржийг зорих юм байна. Тус компанийн хувьцааг ирэх жилийн тавдугаар сард арилжихаар төлөвлөж байгаа аж.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button