Нийгмийн

Тэнсэн харгалзах ялтай 26 хүн дахин хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгасан байна. Улмаар дээрх хүмүүсийг шинжилгээнд хамруулахад 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид дээрх арга хэмжээг нийслэл, дүүргийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахад Нийслэлийн прокурорын газраас онцгой анхаарч эхэлсэн аж.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Viagra Cialis Opiniones http://apcialisle.com/#384 - Cialis Tetracycline viagra vs cialis Cheapeast Ordering Finasteride

MatFuse
MatFuse

Gonorrhea Treatment Zithromax http://viacialisns.com/# - cialis cheapest online prices Effet Cialis 10mg cheap cialis online Name Brand Viagara

StevSlarie
StevSlarie

Cephalexin Capsules http://abuycialisb.com - cialis Viagra 100 Mg Oder 50 Mg cialis tablets for sale Elocon Eczema Drugs Free Consultation

Холбоотой мэдээ

Back to top button