УЛС ТӨР

МАХН: Үнэгүй орон сууцны бүртгэл дууссан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтран хэрэгжүүлнэ

МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр зарлаж иргэдийг бүртгэж эхэлсэн. Иргэдийг бүртгэж дууссан талаараа өнөөдөр /2019.11.13/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нийт 30 орчим мянган айл бүртгүүлжээ. Харин уг хөтөлбөрийг УИХ-д суудалгүй МАХН дангаараа хэрэгжүүлэх бус, эрх баригчид хамтран хэрэгжүүлэх ёстой гэж үзэн МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хамтран ажиллах санал хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ талаар МАХН-ын дэд дарга Б.Тулга хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар 4.3 их наядын цалин, тэтгэврийн зээл, 4 их наядын ипотекийн зээл байна. Энэ бол иргэд цалин, тэтгэврийн зээлэнд сөхөрч байгааг харуулах дүн. Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах эрх зөрчигдөж байгаа үзүүлэлт. Насанд хүрсэн 1.3 сая хүн ямар нэгэн өр зээлтэй байна. Тэд жил бүр 1.4 их наядын хүү төлж байна. Төр засаг энэ асуудалд анхаарч, бодлого гаргах ёстой. Үүний тулд МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хамтран ажиллах санал хүргүүлж байгаа. Иргэдийн өр, зээлийн дарамт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна” гэлээ.

Иймд “Ерөнхийлөгч Х.Баттулга та төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд хууль санаачлах эрхээ эдлэн:

-Ипотекийн хүүг тэглэх

-Одоо ипотекийн зээлтэй байгаа иргэдийн зээлийн хүүг тэглэх

-Цалингийн зээлийг тэглэх

-Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх

-Үүнтэй холбогдуулан банкинд нэг удаа нөхөн олговор олгох зэрэг зүйл заалтыг багтаасан хуулийн төсөл санаачилж өргөн барих"-ыг хүсч байгаа гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан:

-Орон сууцанд орохдоо урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг болиулах

-Үндсэн төлбөрөөс нь түрүүлж хүү бодож авдгийг зогсоох

-Орон сууцны зээлийг иргэдэд 40 жилийн хугацаанд хүүгүйгээр эзэмшүүлэх... гэх мэт зохицуулалт хийхийг зөвлөж байна. Гадаадын олон оронд яг ийм зарчим хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдаг. Манайд ч боломжтой гэж тэд үзэж байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-13 13:53

Хэзээ, хаана ингэж унэгуй орон сууцтай болсон юм? Венесуэлд гэж хариулах байх? Одоо тэнд юу болж байгаа билээ?

Иргэн
Иргэн
2019-11-13 14:30

МАН хамтрах гэж байх шиг байна.ОСКорпораци хэлбэрийг нь өөрчлөөд газрыг нь үнэлээд авая гэж 2019-11-12-ны өдрийн сонинд бичсэн байна лээ.МАХН-ын санаачилга үр дүнгээ өгч байх шиг...

Холбоотой мэдээ

Back to top button