НИЙГЭМ

Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний 10-аас хасагдан, дэлхийд 64-т жагслаа

Энэ жил Улаанбаатар хотод түүхий нүүр түлэхийг хориглон, нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэж байгаа билээ. Үүний үр дүнд нийслэл хотын утаа мэдэгдэхүйц багассан гэж иргэд ам сайтай байгаа. Улаанбаатар хот олон жилийн өмнөөс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг байсаар өдий хүрсэн. Тэгвэл уншигч та бүхэнд гэгээлэг мэдээ дуулгахад, Улаанбаатар хот 2019 оны намраас дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагджээ.

Greenpeace болон AirVisual агаарын чанар үзүүлэгч мэдээллийн хэрэгслээр дэлхийн хамгийн их бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгт байдаг гэнэ. Тиймээс жагсаалтын эхний байруудыг Энэтхэгийн Гургаон хот тэргүүлж байгаа бол Лахор (Пакистан), Дакка (Бангладеш), Джакарта (Индонез), Мумбай (Энэтхэг), Хо Ши Мин (Вьетнам), Тегеран (Иран) зэрэг орнууд удаалжээ. Харин агаарын бохирдлоос эхний 10-аас хасагдсан Улаанбаатар хот Японы Осака, Канадын Ванкувер хоттой дөрөө харшуулан, 64-т жагслаа.

Эх сурвалж: Akipress

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-11-14 08:57

Манайхан суд�##�гаатай, зоригтой, сэтгэлтэй байв�##� бүхнийг хийж чадна дэлхийг үнэхээр чихийг нь дэлдийлгэнэ боломж бололцоо байна ганцхан сэрэх л хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button