НИЙГЭМУЛС ТӨР

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд маш нууцаар ирсэн үү

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх хэргээр тус улсад шалгагдсан. Тэрбээр долоон сая вонын торгууль төлж, хилийн хоргио цуцлуулсан юм.

Д.Одбаяр өнөөдөр буюу энэ сарын 14-нд Монголд ирнэ гэх сурах гарсан ч өчигдөр 16.45 минутад эх орондоо газардсан гэх мэдээлэл байна. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Одбаяр өчигдөр “МИАТ”, “Korean air”-ын аль нэгнийх нь онгоцоор Монголд иржээ. Тэгэхдээ ирснээ мэдэгдүүлэхгүйн тулд нисэх буудлаар нэвтрэлгүй, онгоцны хоолойгоор гараад явсан гэнэ. Түүнийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан  тоссон сурагтай.

Харийн нутагт эх орныхоо нэр хүндийг шороотой хутгачихаад ирсэн түүнд үнэндээ монголчуудын нүүрийг харах эрх байхгүй. Ямартай ч дуулианы эзэн Д.Одбаяр эх орондоо ирлээ. Цаашид түүнийг тойрсон асуудал хэрхэн өрнөж, юу болох бол доо.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button