"Оюу толгой"-д Л.Оюун-Эрдэнэ хэнээр ЗГ-ыг төлөөлүүлэх вэ
Ийм асуулт үүсэв. "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат өөрийн хүсэлтээр ажлаа өгч, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ орлоо. Харин улмаар, оронд нь хэн томилогдож, "Оюу толгой"-д Монголыг, бүр тодруулбал Засгийн газрыг төлөөлүүлэх нь анхаарал татаж байна.
"Оюу толгой" ХХК-ийн 34 хувийг Засгийн газар "Эрдэнэс Оюу толгой"-гоор дамжуулан хэрэгжүүлдэг. Ерөнхийдөө эл төсөлд Монголоос ЭОТ, хөрөнгө оруулагч талаас "Рио Тинто" групп гэсэн хоёр тоглогч харилцан эрх ашгаа хэрэгжүүлж байна. Өмнө нь "Туркоиз Хилл Ресурс" компани байсан ч хувьцааг нь "Рио Тинто" бүрэн худалдаж авснаар ганцаар хөрөнгө оруулагчийн статусаар үлдсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг гавьяа бол үндэстэн дамнасан корпорацитай амжилттай хийсэн явдал. Оюу толгойн ордоос монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн алхам хийсэн. Адаглаад Дубайн гэрээг цуцлах, Монголын талд дахин өөр үүсгэхгүй байх, далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг цаашид хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцах гэх мэт агуулгууд хэлэлцээний үр дүнд батлагдсан.
Одоо "Оюу толгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах асуудал ид яригдаж байгаа. Наад зах нь ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь л Монголыг төлөөлдөг. Аливаа асуудалд олонхын саналаар хандах бүрд Монголын гурван гишүүний байр суурь хий үлддэг. Хамгийн сүүлд, нэмэлт 1.1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг батлахад Монгол талын гишүүд дэмжээгүй. Гэвчиг зургаа нь гараа өргөчихөөр асуудал ТУЗ дээр шийдэгддэг байдал ужгирсан.
Энэ мэтээр "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийг хэн удирдах, засаглал нь хэрхэн сайжрах, тэр хэрээр "Рио Тинто" групптэй ижил байр сууриар төслийн үйл ажиллагаанд хандах хүлээлтүүд өмнө өмнөхөөс илүү хүчтэй үүсээд буй. Ийм цаг үед, Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Оюу толгой" дээр чухам хэнийг тавих вэ. Ямар хүнд итгэж, Оюу толгой дээр үргэлжлэх үндэсний агуулгаа урагшлуулах вэ гэдэг хатуу хүлээлт анхаарал татаж байна.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OT ruu dairax aa odoo boli. Nuursnii xulgaichdaa barivchilj xurungiig ni xuraaj arga xemjee av. Nuursnii medee bol xyatadiin gaalias ugsun alban medee baisan baina. Arga xemjee avch chadaxgui bol uuruu xulgaich nartaigaa xamt zailaarai.
Ganc ungutei uudtei bolj bgaa tusluu bugdeeree chigchilseed bdag. Yag unendee ganc uragsh hudulj Mongolig hooltoi zalguulj delhiin inder deer tavij bgaa ene ord ene tusul shuu de.