Улс төрийн мэдээ

Сэтгүүлчид: Амралтын өдрөөр дуудаж, 200-500 мянгын гүйлгээ шалгаж байхаар Н.Өнөрцэцэгийг суллаасай

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хориод 41 хонож байна.

Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Н.Өнөрцэцэг, түүний нөхөр лүү шилжүүлсэн гүйлгээг мөрдөн шалгаж буй. Энэ хүрээнд, хэд хэдэн сэтгүүлчид рүү мэдүүлэг авахаар хандаж эхэлсэн. Ингэхдээ, 200-500 мянган төгрөгийн, одоогоос хэдэн жилийн өмнөх гүйлгээнүүдийг ч онцолж буй бөгөөд амралтын өдрөөр утастаж, нэн шаардлагатай тул гэрт нь очиж мэдүүлэг авна гэдгээ сэтгүүлчдэд илэрхийлээд байгаа юм.

Энэ талаар, цагдаагаас Н.Өнөрцэцэгийн асуудлаар мэдүүлэг өгөхөөр дуудсан сэтгүүлч нараас товч байр суурь авлаа.

МСНЭ-ийн дэд тэргүүн, сэтгүүлч З.Боргилмаа: Сэтгүүлчийг орлого олсных нь төлөө буруутгах нь харамсалтай

Тэрбээр "2023.12.24-нд амралтын өдрөөр "Цагдаагаас ярьж байна" гэсэн дуудлага ирж, Зээхүү гэж хүний данс руу шилжүүлсэн мөнгөний талаар мэдүүлэг авна хэмээн мэдэгдсэн. "Дуудсан цагт ирээрэй" гэсэн. Дараа нь 2024.01.04-ний 19:00 цагийн үед гэр бүлийн хүн рүү цагдаагаас залгаад миний утсыг хэлэхийг шаардсан байсан. Тэгээд дараа нь надтай холбогдоод маргааш ир гэсэн. Би өмгөөлөгчтэй очиж мэдүүлэг өгнө гэж мэдэгдээд тэр өдөр очоогүй. Тэгээд өнгөрсөн лхагва гарагт өмгөөлөгчтэй очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн.

Ямар харилцаа холбоотой вэ, ажил төрлийн холбоотой гэж асуусан. МСНЭ-ийн шугамаар бүх редакц сэтгүүлчидтэй шаардлагатай үед холбогдож ажилладаг гэж хэлсэн. "Төлбөртэй үйлчилгээ авч байсан уу?" гэж асуугаад намайг хариулахаас урьтаад "Үггүй биз дээ, тэ" гэж мөрдөн байцаагч өөрөө хариулсан. Тэгэхээр нь би "Тийм ээ, авч байсан" гэж хэлэхэд гайхаад байсан. "Таны шалгаж байгаа наад гүйлгээ чинь зориулалтыг нь, захиалагчийг нь нэр цохоод биччихсэн байгаа биз дээ, яагаад гайхаад эргэлзээд байгаа юм бол" гэж би хэлснээр байцаалт цаашаа үргэлжилсэн. Энэ мөнгөнд ямар үйлчилгээ авсан бэ гэж тодруулсан. Мэдээж үйл явдлын мэдээ байсан. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан уу гэж асуусан. Үйл явдал гэнэт өрнөдөг. Гэрээ бол урт хугацааны хамтын ажиллагаан дээр байгуулдаг. Нэг удаагийн ажилд шаардлагагүй. Иргэний хуулиар заавал гэрээ байгуулах шаардлагатай нөхцөлүүдийг тодорхой заасан байдаг. Үүнд хамаарахгүй зүйл байсан л даа. Давхар мэдээ захиалагчдыг хардаж байна лээ. Хэн гэдэг хүн энэ дансыг танд өгч мөнгө хий гэсэн бэ гэж асуусан. Би хамгийн өндөр үзэлттэй гэдгээр нь сонгосон гэдгээ хэлсэн.

Чөлөөт хэвлэл бол чөлөөт бизнес. Төрөөс санхүүжихийг хуулиар хориглосон. Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх замаар үнэнийг дуугар гэдэг зарчимтай. Сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг орлого олсных нь төлөө, олж мэдсэн баримтынх нь төлөө өнөөдөр шалгаж, цагдан хорьж байгаа нь харамсалтай байна" гэлээ.

"Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч М.Батбилэг: Эрх баригчид Н.Өнөрцэцэгийг буруутгах хангалттай үндэслэл олохгүй байгаа юм байна

Харин тэрбээр "Ням гарагт байцаагчийн дуудсанаар очиж тайлбар өгөөд ирлээ. Нэгдүгээрт, өнөөдрийг хүртэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгах хангалттай үндэслэл олж чадахгүй байгааг анзаарлаа. 2019.12.19-ний өдөр Zarig.mn сайт дээр хамтарч ажилладаг байгууллагын хямдралын мэдээ тавигдсаны 400 мянган төгрөгийн гүйлгээг тайлбарла гэсэн. Очоод тайлбарлаад гарч ирсэн. Хуулийн байгууллага дуудсан тул үүргээ ухамсарлаад очлоо. Байцаагч ч, би ч тэр амьдралтай хүмүүс л дээ. Ер нь ямар хэргийг хагас, бүтэн сайнгүй шалгадаг юм. Хэдэн их наядын гүйлгээнд ингэж тайлбар авдаггүй мөртлөө таван жилийн өмнөх бизнес мэдээний гүйлгээг асууж байна. Энэ бол Н.Өнөрцэцэгийг буруутгах хангалттай нотолгоо олж чадахгүй байгаагийнх. Н.Өнөрцэцэг гарчих вий гэсэн том айдас байгаа нь "үнэртэж" байна.

Амралтын өдрөөр сэтгүүлчдийг дууддаг, ирэхгүй бол очно гэдэг, ар гэрийнхнийг нь дарамталдаг байдлыг болимоор. Хуулийн байгууллагынхан ч өөрсдөө ардаа амьдралтай, амармаар. Ганц би биш, миний мэдэх олон сэтгүүлчийг ийм агуулгаар дуудсан байна лээ. Таван жилийн өмнөх бизнес мэдээний төлбөр лүү орно гэдэг их увайгүй санагдаж байна. Сар гаруйн турш, зөвхөн Н.Өнөрцэцэгийн асуудлыг амралтын өдөргүй, зуу, мянган төгрөггүй шалгаж байна гэдэг эрх баригчдад маш том айдас буйг илтгэх шиг" хэмээв.

Eguur.mn агентлагийн эрхлэгч, сэтгүүлч Ж.Мядагбадам: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарах бүх хэргийг түүний дуу хоолойгоо өргөх боломжтой нөхцөлд мөрдөн шалгаасай

Эрүүгийн цагдаагийн газраас 2019 оны зургадугаар сард хийсэн 500 мянган төгрөгийн гүйлгээний асуудлаар дуудсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь Зариг.мн сайтаа манай агентлагаас нэг жилийн өмнө байгуулсан. Бид 2019 оноос хойш бизнес мэдээний төлбөрөөс гадна хэд хэдэн удаа нэгнээсээ мөнгө зээлж, цалингийн зардалдаа хэрэглэсэн байдаг.

"Нэгнээсээ цалин зээлээд, урамшуулалд нь 20 мянган төгрөг өгдөг" гэсэн утга бүхий постыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг ч бичсэн байдаг. Байгууллага, иргэн хооронд ийм харилцаа явж л байдаг.

Тийм атал чөлөөт хэвлэл эрхлэгчид өнөөдөр ийм деталь агуулгаар мэдүүлэг өгч, Н.Өнөрцэцэгт шилжүүлэг хийсэн сэтгүүлч бүр амралтын өдрөөр дуудагдаж, "Гэмтэй" юм шиг мэдрэмж авч байгаа нь нэг төрлийн залхаан цээрлүүлэлт гэж харж байна.

Ардчиллын индекс нь буурсан орнуудад яг ингэж сэтгүүлчдээ яллахаар улайрч, нэгнээр нь жишээ нь авч бусдыг нь айдаст автуулах, нийгэмд нөлөө өндөртэй сэтгүүлчид элдэв хэрэг овоолох зэрэг операц өрнөсөн байдаг.

Ер нь сонгуулиар Н.Өнөрцэцэг гэдэг шүүмжлэгч нөлөөлөгчийг хорьж, дуу хоолойг нь хаах сонирхол нөлөө бүхий улс төрчдөд байна гэх хардлагыг төрүүлж байгаа. Сэтгүүлчийн хувийн байдалд хэт халдаж, 40 хоног хорьчхоод 100 мянган төгрөгийн гүйлгээг нь хүртэл шалгаж суугаа хуулийнханд, тэдэнд чиглэл өгөгсдөд харамсаж байна. Том агуулгаараа энэ "Сонгуулийн өмнө сэтгүүлчээ хорьсон улс" гэдэг дүгнэлтийг л олон улсад өгөх юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарах бүх хэргүүдийг нь нээлттэй, түүний ил дуу хоолойгоо өргөх боломжтой нөхцөлд мөрдөж шалгаж, шүүх ажиллагааг явуулах учиртай л гэж харж байгаа. Энэ процессыг олон улсын болоод монголын хэвлэлийн байгууллагууд анхааралтай ажиглаж байгаа гэж хэлмээр байна" гэлээ.

"Зууны мэдээ" сонины Экологи, нийгмийн албаны дарга, сэтгүүлч С.Уянга: Хуулиа хүндэтгэнэ. Гэхдээ хуулийн байгууллагынхан хүний эрхийн мэдрэмжгүй байна

"Амралтын өдөр залгалаа. Гэр бүлийнхэн рүү, хүүхэд, нөхөр лүү маань ч залгасан байна. Шууд миний дугаар луу залгасангүй. Байцаалт, мэдүүлэг өгөхгүй гээгүй. Хүний эрхийн мэдрэмжтэй байгаасай. Яг над руу, мөн ажлын өдөр залгах нь зүй. "Шаардлагатай бол амралтын өдөр ч гэрт чинь очно" гэсэн. Энэ бол хүнийг сэтгэл зүйн хувьд дарамтад оруулж буй хэрэг. Би мэдээж хуулийг хүндэтгэнэ. Таван жилийн өмнөх 200 мянган төгрөгийн асуудлыг асуусан, үнэндээ сайн санахгүй л байна. Маргааш (2024.01.15) очиж тайлбар мэдүүлгээ өгнө гэж бодож байна. 2019 оны зургаадугаар сард Н.Өнөрцэцэг рүү "Төлбөр буцаав" гэсэн утгатай, 200 мянган төгрөгийн гүйлгээ хийснийг тайлбарла гэсэн" гэлээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сэтгүүлч гэхээр шалгуулдаггүй гэсэн юм хаа байнаа та нар арай өөрсдийгөө дархан эрхтэй гэж бодож байгаа бол буруу хаалтын гэрээ бол авлига

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Яг үнэн авилгиин үүр уурхай сэтгүүлч нэртэй цөөвөр чононууд байдаг яагаад шалгуулахгүй гээд байгаа юм энд л учир байгаа даа

Зочин
Зочин

Сэтгүүлчид минь юунд нь төвөгшөөдөг юм. Өнөрцэцэгийнхээ үнэн мөнийг түргэн олохыг бодож байгаа бол өөрөө хамаагүй гүйж очоод мөнгийг нь авчихсан үгүй гээд үнэнээ хэлчихээ ч . Энийг цааш нь тараагаад сэвээд өгөөрэй гэхээр нь сэжигтэй мөнгө авчаагүй бол юунд нь эгдүүцдэг байна аа. Чөлөөт бизнес нь чөлөөт хэвлэл ганц мөн гэхийг Хувь хүн аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагааг сайнаар магтуулах эсвэл өрөөлийг муулсан мэдээ мэдээлэлд мөнгө төлдөг ганц бизнесийн арга болж таарлаа. Зарим хүмүүс мэдээлэлээ олон та лаас нь сайн нягтла лгүй тавиад ялд унасан тохиолдол бгааг мартаж болохгүй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Мэдүүлэг өгөхгүй амралтын өдрөөр гэж томроод байгаа юмуу зугтаад ч байгаа юу ингэж тэнэгтэж болохгүй л дээ хуулиа дагах нь зөв л юмсан том сэтгүүлч гуай нам минь

Зочин
Зочин

Сэтгүүлчид бага жүжээрэй

ЦАГДАА
ЦАГДАА

ШАЛГАХ ЁСТОЙ ТАВАН ТӨГРӨГ Ч БАЙСАН ШАЛГАХ ШАРДЛАГАТАЙ БОЛ ШАЛГАХ ЁСТОЙ! БИТГИЙ СҮРЖИГНЭ !

Зочин
Зочин
Reply to  ЦАГДАА

ЧИ ӨӨРИЙГӨӨ ЦАГДАА ГЭСЭН ҮҮ? МӨН Ч БАЙЖ МАГАДГҮЙ ЧИНИЙ БӨГСГИЙГ НЬ ДОЛООЖ АМЬДАРЛАА ЗАЛГУУЛДАГ ТЭР ТӨРД ҮҮРЛЭЖ ӨНДӨР СЭНТИЙД ЗАЛАРСАН ТОНУУЛЧИД ЧИНЬ НАЯД НАЯДААР ХУЛГАЙЛЧИХААД БАЙХАД ХУУЛИЙНХАН ИНГЭЖ НАРИЙН ШАЛГАДАГ БИЛҮҮ ӨНГӨ МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН ӨМНӨ СӨХӨРЧ УНСАН ШААРНУУД . ГЭХДЭЭ ТА НАРЫН МӨХӨЛ ХАЯАНД ИРСЭНШҮҮ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  ЦАГДАА

Яг үнэн яах гээд тэнэгтээд байдаг юм бэ малуудаа сэтгүүлчид ээ

Зочин
Зочин
Reply to  ЦАГДАА

Ха ха чи харин сүржигнээд бгаа юм бишүү 5 төгрөг ч гэх шиг.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ер нь хуультай л улс юм бол хэн гуайч цагт нь очих л ёстой юун том зантай юм юундаа үхчих гээд хэл ам тариад байгаа юм но байгаа сэтгүүлч байна даа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Сэтгүүлчид гэж хүнии муу л юм олж хайсан сүртэй сүржин дарамтлагчид шүүдээ хууль дүрэмгүй эргүүнүүд бас болоогүй ээ мөнгө олно бизнес нэртэй шунахай ороолонгууд байх юмаа

хүннү
хүннү

За за бүр иймдээ тултлаа доошоо орсон уу? Ер нь ямар ч асуудлаар хүмүүсийг хэрэгт унагаж дансыг нь нэгжих юм байна. Сонин юм болох нь ээ.

ванга
ванга

Сэтгүүлчид маань үүн дээр дуу хоолойгоо идэвхтэй өргөөрэй. Хэвлэл мэдээллийг хясан боогдуулах нь иргэдийн мэдэх эрхэд шууд халдаж буй хэрэг. Иргэд ч мөн мэдэх эрхийнхээ төлөө дуугарах учиртай. Энэ дан ганц Өнөрцэцэгийн асуудал биш шүү. МАН гарч ирэх болгондоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй дайн зарлаж ирсэн. Чөлөөт хэвлэл байж гэмээ нь ардчилал оршин тогтноно. Өнөөдөртөө сошиал медиа байхад ХМХ байх шаардлагагүй гэсэн өнцөг их гарах боллоо. Твиттер, Фэйсбүүк хаагдахад л ертөнцөөс тасарна. Тэр цагт ХМХ-үүд чинь л та нарт мэдээллийн галыг залгуулна гэдгийг иргэд минь ойлгоосой.

ИРГЭН
ИРГЭН

зөв ,,,,Сэтгүүлчидыг сайн Шалгах хэрэгтэй,,,,,Шалгуулахаасаа юунд нь Айж эмээцгээгээд байгаам, Авилгын шинжтэй Дарга нарын Хулгай Луйврыг нуун дарагдуулдаг тэр Хаалтын гэрээг нь огт байхгүй болгох хэрэгтэй,

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  ИРГЭН

Хамтыг гэрээ гэдгээр авилга авдаг нь илрэх гээд үхчих гээд байгаа юм байхаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Үнүй ээ очоод л мэдүүлэг өгчих л биз сүртэй гичии вэ бөөн юм болж гэнэ бас л өнөрөө шиг дарамтлагч мөнгө хүүлэгч юм байна л даа

Иргэн
Иргэн

Сэтгүүлчид Хууль дуудаж байгаа бол очоод л шалгуулчихаач. Юун олон юм ярьдгийн. Өөрсдийнхөө ард байдаг УЛСТӨРЧ, Компаниа үнэн зөв хэлээд л гараад ирээч. Олон түмэн бараг та нарыг гадарлаж байгаа даа. Төрийн ордон, яамдахнаар л эргэлддэг. Улс орны хөгжил,ард иргэдийн амьдрал ахуй,бүтээн байгууллал гээд болж бүтэж байгааг биш дан л нөгөө л Шантааж маягтай юмаа эргэлдүүлсэн УИХ-ын хэдэн гишүүдийн өрөөхөн хавиар л явдаг хэдийг бол бүүр андахгүй.

zochin
zochin

Asuudal baigaa bolood l xorigdoj bgaa daa. Xulan shig yamar ch gem xiigeegui geed . Baragtai bol xorixgui bolson tsag shuu dee

Осман
Осман

Хууль адил үйлчилэх ёстой биз сэтхүүлч гэж томроод байх хэрэггүй хүзүүгүй хүртэл гуталаа тослоод очих гэж хуцдаг шиг очих үүрэг хэрэг хийсэн бол хэнч харицлага хүлээх бүгд л хэлмэгдэж байн гэж донгодох юм төр төмөр нүүрээ гаргах цаг болсон харацай,ардчилагч,гэж ял завчуулж бие биеээ өрчөөдөг а,н ,нам үгүй хууль бол хууль

Зочи
Зочи

Өнөрцэцэгийн гэмт хэрэг хийж үү үгүй юу гээд л шалгаж байгаа юм байгаа биз дээ шалгахгүйгээр яаж үнэнийг тогтоох юм . Энэ сэтгүүлч нар чинь хүн шантаажилхаас цаашгүй модон толгойтой юм уу хаашаа юм шалгалаа гээд л эмзэглээд байх юм эсвэл хамтрагч нь болоод айгаад байна уу. Шудрага дүр эсэгсэн ИХ МЭДЭГЧ Билгээ асуудалтай хүн шүү шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Хэдэн зуун тэр бумаар нь идсэн уусан хулгайч нарыг шалгаач ээ

Зочин
Зочин

Цагдаа шүүх ажлаа л хийж байгаа шүү дээ Но байхгүй л бол юундаа сандраад байдын Хамаг хаалтын гэрээ нь ил болох гээд байгаа юм байхдаа

Zochin
Zochin

Setvvlch gehleerl hvmvvs ingej ailgana tegej chamaig baihgvi bolgono geed bvvr setgvvl zvi chin ooroo huuliad gaduur huultai bolchison baidgiimaa... Bi ooroo amidaar mederlee kkk

Зочин
Зочин

Наад хүүхэн чинь та нарын мэдэхгүй том хэрэгт орооцолдсон юм биш үү.Учрыг нь олж байж л дуугарвал зүгээр дээ

Зочин
Зочин

Өнөөдөрийн сэтгүүлч гэж яг хэн бэ. Энэ асуултыг сэтгүүлч бүр өөрөсдөө тавь. Төрийн өмчит компаний удирдлага уултай хаалтын гэрээ хийж мөнгө авсан бол гэмт хэрэг. Таны тэр муухай зүйлийг гаргана гэж мөнгө авсан бол гэмт хэрэг. Хэнээс мэдээлэл авхаа сайн бод. Цагдаагийн албан хаагчаас мэдээлэл авбал энэ гэмт хэрэг. Өөр өөртөө дүгнэлт хий. Эрх чөлөөгөө хаалтын гэрээ хийж худалдах сайхан зүйл биш

Зочин
Зочин

teneg maluud l bolood ter bhgui yu archaagui nowshnuud aij uheh gej bga biz

Зочин
Зочин

Мэдүүлэг авахаа хүрвэл хэнээч авах эрхтэй сенсац дэгдээээд байх хэрэг байнауу ийм л ёс зүйгүй хүмүүс шүү сэтгүүлч нар

Зочин
Зочин

НО той болоод шалгаж бгаа блгүй сэтгүүлч гэхээр шалгаж болдогүй юмуу.эсэргүүцээд бгааг нь бүр сайн шалгах ёстой юм бишүү

Зочин
Зочин

Мөнгө хараад гаүар доогуур ортол доромжилдог нь сэтгүүлч нэртэй сүгнүүд шүү

Зочин
Зочин

Сайн шалгах хэрэгтэй. Бохир сэтгүүлч нар сандраад эхэлж байна.

Зочин
Зочин

шантааж хийж мөнгө олох хогийн ажил хийж байхаар сурч боловсрооч харанхуйчууд, Өнөрцэцэг нь бас нүүрсчин шорондоо суух нь зөв

Зочин
Зочин

Сү-ийн цүнх баригч Энхбаяр эрээ цээргүй новш юмаа. МАН-ыг шүүмжилсэн бол шоронд явдаг хуульчлаагүй зарчим хэрэгжээд удлаа.Монголчууд одоо дасан зохицоод дуугүй байх болж.Мөнхбаяр,Хулан гээд өөрсдийг нь шүүмжилсэн бүхнийг гадны тагнуул гэсэн хаяг зүүгээд 37 он шиг 10 жилийн ял өгдөг болж. Заримыг нь 32
он шиг хувьсгалын эсэргүү гэдэг хэрэгт холбогдуулан ял үүрүүлэх юм. Тухайлбал Тулгат. Одоо Энхбаяр гэж банхар царайтай нөхөр , авилгач луйварчдыг шүүмжилсэн хүмүүсийг ямар зүйл ангиар шийтгэх талаар бодож боловсруулж суудаг болж. Өөрөө БЗС- аас завшиж залгиснаа төлөөрэй Энхбаяраа.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Энхбаяр гэдэг хуульчид буруу байхгүй шүү замбараагүй даварсан зэрлэгүүдииг хуулиар номд нь оруулах хэрэгтэй ер нь зарим хүмүүс аоай л байгаашдээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

За яршиг л байна сэтгүүлчид гээд шалгуулж болдоггүй юмуу ямар том юм өөрсдөө их л маапаантай улс шүүдээ та нар

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ажлын өдрөөр сэтгүүлчид та нар олдогчгүй очдогчгүй биз тэхээр амралтын өдбр дуудаа биз яасан хүнд сурталтай сэтгүүлч гуай хэрүүл хиигээд байнха хамсаатан нь болоод үхчих гээд байна уу хамт жангаа ид за

Зочин
Зочин

Сэтгүүлчид бүү сүржигнэ Өнөрөөг маш сайн шалгах хэрэгтэй Та нар өөрсдөө нотой болоод Өнрццг өмөөрөөд байгаа бус уу

Zochin
Zochin

UURSDIIGUU HEN GEED BODCHIHSON HULHAICH, SHANTAACHINGUUD BE? TA NAR USDIIG SHANTAACHILJ, SURDUULJ, MUNGU OLDOG CHIN HUDLAA YU? TA NARIIN UNENII TULUU GEDEGT HEN CH ITGEHGUI. BUGD LUIVARCHINGUUD.

Зочин
Зочин

Шалгалаа гэж шалчиганах хэрэггүй. Хэрэгтэй болоод шалгасан байлгүй. Ер нь энэ удаа хар цагаанаараа ялгараад сэтгүүлзүйн галтогоогоо цэвэрлээд авчих шиг сайн зүйл юу байхсан билээ

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн

Хуулийн байгууллагууд хийх ёстой ажлаа хийж бхад хөндлөнгөөс оролцох гээд бгаа юм уу хайшаа юм зарим байгууллага,иргэд.Сэтгүүлч гэхээр үалгах ёсгүй юм уу хуцваа.Гэм хийгээгүй юм бол шалгуулаад нэрээ цэвэрлээд гарч ирнэ биз чадахгүй бол ноотой л бх даа.Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав дээ!!!

Авлигачид
Авлигачид

Авлиигачин хуульчид захиалгаар ажилладаг болжээ

Эрик
Эрик

Тэр байцаагч нар чинь хэрэг шалгахдаа хуулийн хугацаа гэж бдг дуудсан цагт нь оч тэдэнд хагасайн, бүтэнсайн гэж байдгүй байгаа шүү та нар амралтын өдрөөр ярилцлага авдгүйнмуу сурвалжлага хийхгүй тэ шөнө дөлөөр цэргийн анги дээр очиж самараа биз дээ хөөрхий цэрэг золгүй тохиолдлоор өнгөрөхөд заавал хэн нэгнийг алсан болгох Өнөрөөтөнгүүд яасан билээ 2т хангалттая баримтууд байгаа болоод цагдан хорих хугацааг шүүх сунгаж байгаа байх шүү аливаа юм хэмжээ хязгаартай даварвал хуультай төртөй орон шүү бас

Зочин
Зочин

мянга биш саяаар тоологдож байгаа гэсэн шүү

ЦАГДАА
ЦАГДАА

ДАРААГИЙН ЭЭЛЖИНД С.БҮДРАГЧААГ ШАЛГАНА

Зочин
Зочин

ЯАНА ДАА АЛЬ ҮНЭН ЮМ ЫОЛ ДОО

zochin
zochin

asuudal baigaad shalguulax sonirxolgui bainu ern. Tsagdaa duudaj meduuleg avch baij unen zuviig oln bizde. Ern bugdere tsagdaagui dur durara baival yasiin gejuu,tegvel bnaa ,zasag turtei ulsad duremgui xuuligui amidardguin gej xelmeer bnaa.Soyoltoi tuuxtei Chingis ntr geed baidagchuud xaana yvdiin boldo.

Зочин
Зочин

Угаасаа нэг машинтай наалдсан бол амралтын өдөр гэж ялгаа байдаг юм уу. Өдөр болгон л байж байдышд. Кк.

Зочин
Зочин

Сэтгүүл зүй нмйгэмд бугшсан бүх бузар булайг илчилж байна бүх л сайт сэтгүүлчид дамжуулж байж олны анхааралд орж асуудал зөв тийшээ шийдэгдэж байгаа.ганц нэгээр нийтлэхээр олны анхааралд оролгүй харин ч сэтгүүлч сайтыг дарамталж шоронд оруулж амыг нь таглаж бна.Өнөрөөг дэмжиж бна сулла.бүх сэтгүүлч нар нэгдэх хэрэгтэй

зочин
зочин

Сэтгүүлчдийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг хийдэг трол авилгачин цагдаа нар бий болчихсон юм байхдаа!!!

Ганбаатар
Ганбаатар

Аяндаа ийм утгагүй улайрсан дарангуйлагч нийгмийг 37 оны их хэлмэгдүүлэлт гэж өвгөдөөс сонсож бсан тэр үеийг л дахин давтахыг хүсээд байгаа юм бол уу энэ нийгмийг улс төрчдийг дэмжиж байгаа иргэд юу бодож бгаа бол 2024 оны сонгуульд эднийг дахиж сонгож болохгүй энэ нийгмийг улс төрчдийг өөрчлөх ёстой тэгж л байж дарангуйлагч нараас сална

Enebish.
Enebish.

Өнөрцэцгийг БУРУУТГАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. Мань мэтийн дансны гүйлгээ ч 100-500000 төгрөг орж гарна шүү дээ. Олон улсын СЭТГҮҮЛЧИДИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ,,,ДҮРМИЙН шаардлага хэрэгтэй болжээ.УГ ЗАХИАЛАГЧИЙГ ӨӨРИЙГ НЬ ТЭР АЙМААР ГАЗРАА СУУЛГА!!!.

Зочин
Зочин

Сэтгүүлч бүр Ланд300 унаж Ривер гарденд амьдардаг болох болтугай

Холбоотой мэдээ

Back to top button