"ЭТТ" ХК ашигтай ажилласан бол 200 мянгын ногдол ашиг өгөх боломжтой"
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.15/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мэндэлсэн 1,2 сая хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх тухай асуудал багтсан байна. Түүнчлэн тогтоолын төсөлд иргэн бүртээ ногдол ашиг олгох асуудлыг тусгах шаардлагатай.
Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж байгаа нөхцөлд нэг иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртээх боломжтой байна вэ гэдэг асуудал хөндөгдлөө.
Ингэхэд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн аудитын тайлан эцэслээгүй учраас тодорхой тоо гаргахад хэцүү байна. Тус компани 2023 онд 3,1 их наяд орчим төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваахад нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдахаар байгаа. Ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх ёстой. Гэтэл 4,6 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудал үүссэн".
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилоод үйл ажиллагаа нь бүрэн тогтворжсон юм бол сар шинээс өмнө ногдол ашгаа өгөх хэрэгтэй байна шүү дээ. 2022 онд УИХ-аас баталсан тогтоолд Засгийн газарт хандаж, ард иргэдэд ногдол ашиг өг гээд үүрэг болгосон. 3,1 их наяд төгрөгийн ашигтай ажиллалаа гэсэн. Нүүрсээ ил тод, биржээр зардаг болсноор төсөв 1,8 их наядаар биелэсэн, ийм хэмжээний орлого олж байгаа бол ногдол ашиг өгөх бололцоо бүрдсэн" гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
идчихсэн
Ногдол ашиг нохойн замаар явж 200мянган төг болж ёстой нүүрсний хулгай нар өмхийгөө тавихгүйнэ.эцэстээ 21 мянга болж магадгүйг Наронцогт хэлж магадгүй юм бна.
Ногдол ашгийг нь хэдэн их наядаар нь өөрснөө зусалчаад ард түмэнд болохоор 200к гэнэ бүгдийг нь зайлуул
Доромжилж ханахгүй гөлөгнүүд вэ
Раднаасэд зүгээр л нэг хүнд 2саяын ноогдол ашиг өгөх боломжтой гэж яриагүй байх !Яагаад гэвэл Хамтарагч нар нь түүнийг золиосолсон болохоор тэр үнэн бодитой зүйл ярих магадлал өндөр ер нь багаар бодоход тийм л байгаа ?! 125 саяын ноогдлыг хулгалсан биздээ ?! Одоо Ард Иргэдээ Хуурад Амжилт Олохгү лдээ