Улс төрийн мэдээ

Нэр дэвшихээр ажлаа өгсөн Ж.Энхбаярт зориулж Ерөнхийлөгч зөвлөхийн орон тоо үүсгэжээ

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын ажлаа Ж.Энхбаяр шинэ оны өмнө өгөв. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн хэрэг байв.

Ж.Энхбаяраар тогтохгүй хүмүүс ийм замаар ажлаа өгсөн ч, тэр дороо дахиад өөр албанд томилогдсон нь үгүй. Тодруулбал, Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр томилсон.

Харин өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ийм зөвлөхийн ажил, алба байсангүй. Ж.Энхбаярын томилгоонд зориулж, шинэ зөвлөхийн орон тоо үүсгэжээ.

Өдгөө ЕТГ-ын албан сайтад, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэрс дотор Ж.Энхбаярыг нэмж амжаагүй байна. Хуучин бүрэлдэхүүн, орон тоогоороо тухайн хуудас нээгдэх бөгөөд эдийн засаг, гадаад бодлого, аюулгүй байдал-батлан хамгаалахын гээд нийт 11 зөвлөхийг жагсаажээ.

Сонгуулийн тухай хуулийн 29.4-т: Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: 

  • 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
  • 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
  • 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал гэсэн заалт бий.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушалатан зэрэг дээр дурдсан албан тушаал хашиж байсан хүн сонгуульд нэр дэвших бол сонгуульт жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгдөг.

Энэ утгаараа нэр дэвшигчдэд ажлаа өгнө гэдэг бол зориг бөгөөд эрсдэл юм. Харин Ж.Энхбаяр нэг ажлаас чөлөөлөгдөөд, хуулийн зүйл заалтад хамаарахгүй, зөвлөхийн өөр албан тушаалд сэлгэн томилогдож чадлаа.

Ж.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшээгүй. Оронд нь У.Хүрэлсүхийн дэргэд үлдсэн. Өмнө нь Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх байсан бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга болсон. Сонгууль тэргүүтэй ихэнх ажлуудад У.Хүрэлсүхийн гол хүн байж, арын ажлыг нугалалцаж ирсэн түүнийг энэ удаад нэр дэвшихээр горилоход нь У.Хүрэлсүх ийн дэмжжээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ ЖДҮ цөлмөгч мангас Жадамбаагийн хулхи бандь одоо болио. Боловсрол тэг заасан, Батан хамгаалахын их сургууь гэдэгт үнэн хэрэгтээ сураагүй эцэг нь диплом бичүүлж өгсөн, Оросын баахан хөрөнгийг үнэгүй шилжүүлж авсан этгээд

ЗочинЗочинзочин
ЗочинЗочинзочин

Жинхэнэ ЖДҮчин ял аваагүй ял завшигч

хүннү
хүннү

Заа чи одоо болсоон монголы төр, ард түмэн чамд ямар өртэй юм? Монголын ард түмэн өөрснийгөө арай гэж байхад чам мэтийн олигархууд тэжээлгэх гээд чичирчих юм аа. Татварыхан өдөр шөнөгүй мөнгө нэхээд байна. Бодвол та нарын цалинг тавих л гээ биз.

Зоч
Зоч

Ингэж даварч болох уу? Ерөнхийлөгчөө!

Иргэн
Иргэн
Reply to  Зоч

Болно оо болно болхийн дээдээр болно...битгий хуц....чи

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд гэсэн чинь тэнэгүүд. Эзнийг нь шүүмжилсэн сэтгүүлч, ард иргэд, зaлуусыг барьж хорьдог коммунист улаан хамгaaлагчид байдаг.

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин

Гишүүн байхдаа олигтой ажиллаж чадаагүй ийм хүн зөвлөх байтугай,ямарч ажилд тэнцэх хэмжээний хүн биш гэдгийг түмэн мэдэж байгаа.Ахиад л сонгох биш ашиг сонирхол луйварчид ахиад гарч ард олны нуруун дээр дарамт шахалт бий болох юм байна л даа.

Зочин
Зочин

Hulgaichuudaa ahij songojl tenegtew

Зочин
Зочин

Улс орны эрх ашигт нийцсэн зөв л юм зөвлөөрэй дээ.Өөрөө гоц мэдлэг чадвар, ур ухаантай байж л хүнд зөвлөн шүү дээ.Юу зөвлөхийг нь харцгааж л байя.

Зочин
Зочин

Ж.Энхбаяр ЖДҮ -тэрй холбогдож явсан хүн 24 оны сонгуульд оролцох эрхгүй дээ!!! Гишүүдийн тоогоо нэмж 126 болгож байгаад архагшсан хулгайч луйварчидаа оруулж ирж байгаамаа даа янз нь!!!

Зочин
Зочин

Ерөнхийлөгчөө үнэн бол болъёо.болиочээ бдаггүй орон тоог бий болгож бусдад тал засаж цалинжуулж арчаагүйтэхээ болиочээ.Ер нь та ард түмнээсээ магтаал сонсож бгаагүй сул дорой удирдагч шүү.Албаа шилжүүлбэл яасан юм.

Зочин
Зочин

Хэн гэдэг нь танигдсан балайнуудыг сонгохгүй ээ. Ичихгүй бол МУ-г ямар болгосноо харцгаа. Монгол хүнvay нутаг дээрээ захын хужаагаас дор амьдруулсанаа үзцгээ. Шинэ хүчинг сонгоно. Жагсаалтад орвол тэмцэнэ

Зочин
Зочин

ард түмэн та бүхнийг бодох уу энэ нөхөр

Ганшүхэр
Ганшүхэр

Генерал эцгийн нөөлөг хурандаа Хүрэлсүхэд нөлөөлж л байдаг, юугаа зөвлүүлэх гээд байдаг юм бол доо. Цэргийн сургуулийн хашаанд суралцах нэрээр хугацаат цэргийн албанаас зайлсхийсэн л эрхэм шүү дээ

Зочин
Зочин

Үндэсний аюулгүй байдлаа юм л болвол урдаа барьж гоц анзаардаг юм шиг дүр эсгэдэг мөртлөө хамаг чаухалаа Хятад талд өгөөд дуусч байгаагаа гадарладаг болов уу?
Ингэж л хүн ардаа хуурсаар байгаад,ард иргэд нь итгэсээр байгаад хараат ьайдалд нэгэнт орчихсон байгаа.

Зочин
Зочин

За болио энэ тэнэгээр дутав гэж ичих нүүр алгуу юу хж гийгүүлсэн хүн бэ та

Эрдэнэ
Эрдэнэ

Зайлаа

Эрдэнэ
Эрдэнэ

Их санаатай хулгайч

Зочин
Зочин

Ял завшсан хулгайч

Zochin
Zochin

5 саяын цалингийн төлөө юу?!

Зочин
Зочин

Энэ мэнэ одоо больсон нь дээр ш дээ.Гай чгүй гавъяа ч гүй юм л их олон жил хуралд суулаа

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн зөвлөх төрийн улстөрийн албан тушаалтан учраас нэр дэвшихийн тулд төрийн албанаасаа чөлөөлөгдөх ёстой. Ж.Энхбаяр ҮАБЗ & ЕТГ-ыг давхар хянаж Я.Содбаатар өөр албанд очих нь ээ

Зочин
Зочин

Ж.Энхбаяр шиг хэдэн улс төрч гарвал бид мөн ч хурдан урагшилж хөгжинө дөө.

Холбоотой мэдээ

Back to top button