Улс төрийн мэдээ

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө хаалттай үргэлжилж байна

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүх дээр 4 дэх өдрөө хаалттай үргэлжилж, нотлох баримт шинжлэх судлах процесс явагдаж байна.

Уг хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, 2023 оны наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр, харин Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллаж буй.

Шүүх хурал тодорхой шалтгаануудын улмаас нийтдээ таван удаа хойшилсоор энэ удаад ийнхүү хаалттай байдлаар дөрөв хоногтоо үргэлжилж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button