Нийгэм мэдээ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг I улиралд багтаан ашиглалтад оруулна

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төслийг Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, тэжээгч, Барилга байгууламж, зам талбай, Эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлын хүрээнд гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Монгол Улсад томоохонд тооцогдох уг ачилтын байгууламж ашиглалтад орсноор цагт 3500 тн, жилд 20 сая.тн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай болно.

Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах юм.

Ингэснээр улсын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-24 10:54

автотээвэр бус төмөр замын ачилт хиих төв хэрэгтэй биздээ

Холбоотой мэдээ

Back to top button