Нийгэм мэдээ

Түрээсийн байрандаа хордлогод орсон сурагчид шинэ сургуультай боллоо

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.

320 хүүхдийн багтаамжтай, нэг давхартаа хичээлийн төв байртайгаа хүзүүвчээр холбогдсон зоорьтой гурван давхар тус барилгын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг “Форум арт, Дукат” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Тамга уул” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Тус сургуулийн сурагчид хичээлийн байрны хүрэлцээгүйн улмаас түрээсийн танхимд хичээллэж байхдаа олноороо тодорхойгүй зүйлээс хордлого авсан. Улмаар үндсэн хичээлийн байрандаа шилжин ирсэн ч дахин хордож байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button