Архи зарахгүй Баасан гараг
Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өчигдөр гэнэтийн захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Ингэснээр энэ долоо хоногийн баасан гариг архигүй өдөр болж байна.
Нийслэлчүүд долоо хоногийн ажлын сүүлийн өдрийг "Баасан ахын төрсөн өдөр" хэмээн хошигнон нэрийдэж, найз нөхөдтэйгөө оройн цагаар уулзах, хамт олноороо цэнгэх зэргээр өнгөрүүлэх нь түгээмэл билээ. Тэгвэл өнөөдрийн баасан гариг ийм боломжоор хязгаарлагдмал болж өнгөрч байна.
Хэдий архи, согтууруулах ундаа зарахгүй ч цагийг өөр боловсон аргууд хэрэглэн, найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрүүлж болох юм. Сүүлийн үед тууштай ажил хөдөлмөр эрхэлж буй залуусын согтууруулах ундааны хэрэглээ багасч, эсрэгээрээ эрүүл амьдрах зөв дадалд анхаарах болсон билээ.
Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архитай бишээ архичинтай тэмцээч согтуугаар үйлдсэн хэрэгийг хүндрүүлэн авч үзэж хүнд ял өгдөг болмоор бна
Харин тиим. Архи зардаггүй блаа гхэд урд өдөр нь авсан архиа ууж бл блох юм бшүү..
Архи зардаггүй блаа гхэд урд өдөр нь авсан архиа уухыг бл хориглоогүй юм бна..