Нийгэм мэдээ
"Хичээл эхэлсэнтэй холбогдуулж автобусны чиглэлийг өөрчлөхгүй"

НТГ-ын дарга Д.Отгонжаргал "ЕБС-ийн сурагчдын хичээл эхэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг өөрчилж магадгүй" хэмээн мэдээлж байсан.
Энэ талаар тодруулахад НТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Үүрийнсолонго "Автобусны чиглэлийг дахин шинэчлэхгүй. Сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой чиглэл дахин шинэчлэх талаар мэдээлэл ирээгүй байна" хэмээлээ.
Одоогоор нэгдүгээр сарын 20-ны өдөр шинэчилсэн 28, эргэн сэргээсэн 71 буюу нийт 99 чиглэлд автобус явж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.