УЛС ТӨР

Төрийн албаны Ерөнхий шалгалт ӨНӨӨДӨР улс орон даяар эхэллээ

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны Ерөнхий шалгалтыг өнөөдөр /2019.11.16/ 09:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны Ерөнхий шалгалт, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг энэ долоо хоногийн амралтын хоёр өдөр зохион байгуулах юм. Харин дүн шинжилгээ хийх чадварыг энэ сарын 21-ний өдөр авахаар болжээ.

Шалгалтыг дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулна

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ:

Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,

21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ:

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫГ:

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авна.

Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Шалгалт өгөөд тэнцэж болно. Нэг суудалд очоод суухаараа ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн үүргээ умартаад мөнгөний төлөө яваад байх юм. Мөнгөгүй улсууд яах вэ. Нэгэнт үйлчлэх ёстой гэсэн үүргийг нь яс маханд нь хүртэл суулгах хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button