СПОРТ

Ш.Бат-Оршихын нэрэмжит “Топ-73” тэмцээнд Гавьяат тамирчин Д.Одбаяр түрүүллээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Оршихын нэрэмжит жүдо бөхийн “Топ-73” анхдугаар тэмцээнд Эрдэнэтэд болов. Зөвхөн 73 кг-ын шилдгүүдийн дунд болсноороо онцлог тус тэмцээнд “G-Mobile” компани, “Женко” клубийн тамирчин, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр түрүүллээ.

“Бор нуур” дэвжээ, “Женко” клубийн тамирчин Б.Болор-Очир үзүүрлэсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баттөмөр, “Шинэ бадрах дожо”, “Женко” клубийн тамирчин Б.Шинэбаяр нар хүрэл медаль хүртэв.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button