Нийгмийн

БНХАУ руу олон тооны судар гаргах гэж байжээ

Энэ сарын 14-ний өдрийн 00:50 цагт Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хашаанд байсан вагоны үйлчлэгчийн өрөөнд дөрвөн ширхэг шуудайтай, хоёр ширхэг уутанд баригтагласан судруудыг нууцаар ачиж байжээ. Тодруулбал, Улаанбаатар-Эрээний чиглэлийн суудлын вагонд нууцаар авч гаран, хилээр ийнүү нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулсан байна.

Мөн энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн биедээ 2 ширхэг бурхантай Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргээр зорчин явах гэж байсныг саатуулсан аж. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.

Тиймээс улсын хилээр хууль бусаар судар, бурхан гаргахгүй байх, хүнээс ачаа авахгүй байхыг анхаарууллаа.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-17 16:16

Түүх соёлын бүх зүйл гараад дууссан ш дээ. Одоо л мэдэж байгаа юм уу, төмөр замынхан, га�##�ийнхан бүх өв соёлоо зөөж дуусаж байгаа. Тэгээд дуусаад ирэхээр нь монгол амьд хүүхэд гаргаж эхэлсэн ш дээ муу үхэж д�##�дмарууд хара�##� нь гэр бүл хамаатан саданд нь тусах болтугай

Холбоотой мэдээ

Back to top button