НИЙГЭМ

Манай улсад ОХУ “МиГ-29” загварын сөнөөгч нисэх онгоц өгчээ

Өчигдөр Монгол Улсын нисэх хүчинд ОХУ-аас хоёр нэгж “МиГ-29” загварын сөнөөгч нисэх онгоц өгчээ. Онгоц манай эх оронд газардсан байна.

Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай ба зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, мөн дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой аж.

Манай улс байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, хилийг хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг чухал ач холбогдолтой юм байна.

П.УРНАА

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close