Албаны машиныг хувьдаа ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.
Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй” хэмээжээ.
Түүнчлэн төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх,төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэжээ.
П.УРНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zov zov.Tiim toriin alban xaagchid olon bgaa.Zax zuxiig ni xun bolgon medej baigaa.
Zov zov.Tiim toriin alban xaagchid olon bgaa.Zax zuxiig ni xun bolgon medej baigaa.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга гээд авгай халагджээ, тэгвэл,
Мэр өөрийнхөа томилсон бусад дарга нарыг халах болов уу, яах бол? Хэр шударга хүн бэ гэдгийг нь харах л үлдлээ.
АТГазар найман зуун мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид өч төчнөөн сая төгрөгийн төлбөртэй сургуульд хүүхэдээ сургаад байгаа улсуудыг шалгаж ард түмэнийг хохиролгүй болгоно уу.
Маш сн бнашдээ хэрэгждэг л юм бл...Тэгвэд бүх сайд, дарга нар ажилгүй блох нь дээ...ха ха...