Нийгэм мэдээ

Өмнөговь аймгийн "Түмэн тэмээний баяр" эхэлжээ

Манай улсын хамгийн олон тэмээтэй аймаг болох Өмнөговь аймгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Түмэн тэмээний баяр” эхэлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооноос 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг баяр жил бүрийн гуравдугаар сард болдог ч Хөвсгөл аймгийн "Мөсний баяр", Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр”-тай давхцуулахгүйн тулд хугацааг нь нэг сараар наашлуулсан байна.

Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа “Энэ жилийн тэмээний баяраар тэмээний поло, тайлаг, торомны уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх, хүндлэх ёс” хөөрөгний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20 орчим хөтөлбөртэй” хэмээв.

Ташрамд дурдахад өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 473,900 толгой тэмээ тоологдсоны гуравны нэг нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button