Ярилцлага

Монголоо буюу Б.Бат-Очир: Эхнэрээ турж, эрүүл байхыг хүсэж "Iphone 15" бэлэглэсэн

Нялх хүүхэдтэй эхнэртээ "тураарай" хэмээн Iphone 15 бэлэглэж, түүнийгээ цахим сүлжээнд байршуулсан залуу олны шүүмжлэлийг чамгүй хүртээд буй. Бид тухайн бичлэгийг хийсэн Б.Бат-Очиртой ярилцлаа. Тэрбээр мөн жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог бөгөөд Монголоо нэрээрээ олонд танигдсан.

-Эхнэртээ утас бэлэглэсэн шалтгаан нь үнэхээр турах хэрэгтэй, тураарай гэдэг үүднээс үү, эсвэл тэгж хэлсэн нь тоглоом наргиа байсан уу?

-Тэр бол миний гэргийгээ хайрлаж байгаа хайр.  Хүмүүс ямар байх нь, юу гэж бодох нь надад сонин биш. Миний гэргий ямар байх нь, эрүүл байна уу, цаашид яах вэ гэдэг надад сонин.  Энэ нийгэмд хүн өөрийгөө мартчихдаг. Тиймээс ямар байгааг нь хэлж сануулж, оролцох нь миний үүрэг. Миний хайртай хүн, хүүхдийн минь ээж, амьдралаа хамт авч явахаар сонгосон гэргий минь учир эрүүл байгаасай гэж хүсэж хийсэн үйлдэл. Хүн өөрийнхөө төлөө өөрөө л тэмцэхгүй бол өөр хүн өмнөөс нь тэмцэхгүй.

-Тэгэхээр одоо ер нь турахгүй бол болохгүй нь шүү гэдэг үүднээс сануулсан үйлдэл гэж ойлгож болох уу?

-Тийм. Хүмүүс бол намайг тэгж байхаар хүүхдээ хараад эхнэрээ хоёр цаг фитнест явуулах хэрэгтэй байсан юм гэсэн байна лээ. Энэ бол байх ёстой хамгийн наад захын энгийн асуудал. Үнэхээр гэргий минь өөрөө миний ажлын цагаас өмнө фитнест яваад хүрээд ирье гэвэл би хүүгээ хараад байж чадна.

-Яагаад бичлэгээ фэйсбүүктээ оруулсан бэ? Хүмүүсийн сэтгэгдлийг уншсан уу?

-Дурсамж л үлддэг учраас бичлэгээ фэйсбүүктээ оруулсан. Жилийн дараа юу болсон байхыг, гэргий минь яаж өөрчлөгдсөн байхыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэр бичлэг бол байж л байна. Жилийн дараа сануулна. Тэр бичлэгийг хийснийхээ төлөө хүмүүсээс айх шаардлагагүй. Мундаг мундаг сэтгэгдэл бичсэн хүмүүс их байна лээ. Би бүгдийг нь уншсан. Гэхдээ тэд нар намайг мэдэхгүй. Би бол би. Миний гэргий бол миний гэргий. Миний гэргий уурлаагүй, уйлаагүй байхад яагаад энэ хүмүүс, нийгмээрээ энэ асуудал дээр ингэж бухимдаж, алалцаж, хэрэлдээд байгаа юм.  Тэр хүмүүс өөрсөд дээрээ л дүгнэлтээ хийг. Би бол тоохгүй.

-Гэргий минь фитнесийн тамирчин, хүмүүс мэдэхгүй болохоор тэгж ярьж байж магадгүй-

-Гэргийгээ танилцуулаач та?

-Манай гэргийг Г.Гоомарал гэдэг. Код, англи хэл заадаг багш мэргэжилтэй. Солонгос, Монгол улсад бакалаврын зэрэг хамгаалсан. Фитнесийн тамирчин. Хүмүүс манай гэргийг мэдэхгүй болохоор тэгж ярьж байж магадгүй. Анхны хүүхдээ төрүүлсэн. Бүгд л жирэмсний дараах сэтгэл гутралд санаа зовсон хүмүүс байна. Манай гэргий сэтгэл гутралд ороогүй байж болно. Орохооргүй байж болно. Бүгд л сөрөг талаас нь хүлээж авч байна.

-Тэгвэл таны гэргий яг яаж хүлээж авсан бэ?

-Инээгээд л байсан. Өчигдөр орой ажлаа тараад ирсэн чинь өрөөндөө уйлчихсан, юм бодоод шаналчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь айж, санаа зовоод гайгүй юу, яасан бэ гээд асуутал Цэцэг Бямбаа гээд хүний бичсэн постыг найзууд нь явуулсан байсан. Тэрийг нь уншаад айгаад, санаа нь зовоод уйлсан байна лээ. Миний хайрыг яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэж хэлмээр, бүх юмыг мэддэг юм шиг муухай доромжилсон байсан. Тэгэхээр нь би энэ хүн ингэж хэллээ гээд би ярьсан шиг нь болохгүйг хоёулаа мэдэж л байгаа юм чинь битгий тоо, уншихгүй л бай гэж хэлсэн. Миний гэргийдээ хэлсэн үг, хийсэн үйлдлээс илүүтэйгээр бидний хэрэгт өөрсдийн характераар дүгнэлт хийж байгаа тэр хүмүүсийн үйлдэл аймар санагдсан. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг мэдэмхийрч, хандалт авах гэж бичиж байгаа тэр үг нь илүү аймар юм билээ. Тэр хүмүүсийн муулсан сэтгэгдэл надад нэг хэлбэрийн хандалт болж байна. Тэгж хэллээ гээд би өөрчлөгдөхгүй. Харин цаашид би гэргийгээ улам гоё, сайхан болгоод бичлэгийг нь хийж тэр хүмүүсийн атаа жөтөөг улам хөдөлгөнө. Мэдээж гэргийгээсээ зөвшөөрөл авч байгаад л бидний амьдрал яаж өөрчлөгдөж байгаа, сайхан болж байгааг харуулж өөрсдийнхөө чадах хэмжээнд гоё сайхан зүйлийг түгээнэ. Бүх зүйл сөрөг байсан ч бид гурав эерэг байхын төлөө хичээнэ. Эх орноо хөгжүүлнэ гэдэг эндээс эхэлнэ гэсэн үг.  

-Эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан түүхээсээ хуваалцаач?

-Миний солонгос хэлний багш. 2022 онд Японд байхдаа видео коллоор солонгос хэл заалгаж байгаад анх танилцаж байсан. Тэр үед хоолойг нь сонсоод л энэ миний гэргий болох хүн байна даа гэж дотроо мэдэрсэн. Тэгээд би чамтай сууна гэж өөрт нь хэлж байсан. Гэтэл үеэл рүүгээ залгаад энэ ингээд байх юм, мэдрэл муутай юм байх даа гэж хэлж байсан гэсэн. Тэгээд л 2022 оны 09 сард Монголд ирээд уулзаад, тэгж л анх танилцаж, гэр бүлээ холбосон.

-Юунд нь татагдсан бэ?

-Төлөвшсөн, хүмүүжсэн гоё эмэгтэй байсан. Яриа нь, аливаа зүйлд хандаж байгаа хандлага нь, илүү дутуу зангүй нь гээд ер нь миний хүлээж байсан хүн гэдэг нь мэдэгдэж байсан.

-Хоёулаа гадаадад сурч, ажиллаж байсан хүмүүсийн хувьд гадагшаа явж амьдаръя гэж бодож байсан үе бий юу?

-Манай гэргий байр суурь хатуу. Хүүхдийн сайн сайхан, боловсролын төлөө ажилладаг багш хүн. Бид хоёр хэзээ ч хоорондоо тэгж ярьж үзээгүй. Эх орноо яаж хөгжүүлэх үү, яаж сайхан болгох уу л гэж ярилцдаг.

-Японд хүний төлөө нийгмийг байгуулдаг бол манайд бүх юм эсрэгээрээ-

-Японд долоон жил амьдарсан талаараа яривал?

-2015 онд амьдралаа өөрчилье, ядуу амьдралаасаа салъя гээд Япон руу явж байсан. Анх очоод сонин тарааж байсан. Хийж үзээгүй ажил бараг байхгүй. Төрийн албанд ажиллахаас бусдыг нь хийж үзсэн. Гудамд уйлж үзсэн. Гологдож үзсэн. Хаягдаж үзсэн. Хүнд удирдуулж үзсэн. Удирдаж ч үзсэн. Тэгээд хүн өөрийнхөө алдаанаас л суралцдаг юм билээ.

100 айлд худаг дээр усанд очерлож байгаад гэнэт л Япон явчихсан чинь очоод эхлээд хүнд цохилтод орж байсан. 125 саятай улс тийм хөгжилтэй байхад, 3.4-хөн сая хүн амтай манай улс яагаад ийм их асуудалтай байгаа юм бол гэдэг мэдрэмж их сонин. Японд худаг гэж байхгүй, бүх зам нь цутгамал, цалин нь өндөр, хүмүүс нь стрессгүй байхад бид яагаад ийм их стресстэй, гэр бүлийн хүчирхийлэл ихтэй, УИХ-ын гишүүд айл өрх гэрээр орж сурталчилгаагаа хийж яваад байдаг нь ч сонин. Тэнд чадлаараа сураад, хөгжөөд явж байхдаа хамгийн гол нь юм ийм байдаггүй юм байна гэдгийг биеэрээ мэдрээд ирсэн. Хүн нь хөгжөөд, чадвартай болох тусам Японд мөнгөөр зодож эхэлдэг. Байр, хоол нь үнэгүй болно, цалин нэмэгдэнэ. Хүүхэд нь цэцэрлэг, сургуульд явбал нэмэгдэл урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл хүний төлөө нийгмийг байгуулдаг. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ байдаг. Монголд байгаа хүнтэй ярихаар цалин хүрэхгүй байна, зээлээ төлж чадахгүй байна, юм үнэтэй байна гээд маш их зовлон л ярьдаг.

Цагийн ажлынхаа Япон захирлын нэг үгийг би огт мартдаггүй. Намайг нэг удаа “Батакун би чамайг гадаад хүн гэж ялгаж, япон хүнээс 100 иен ч дутуу цалин өгдөггүй яг ижил цалин өгдөг байтал чи яагаад энийг ингэж дутуу хийж байгаа юм бэ” гэж загнаж байсан. Би тэр ажлыг хийж чадаагүй, амжаагүй учраас дутуу хийгээд, ичээд л зогсож байсан. Тэгээд л ажлаа хийж эхэлнэ. Илүү сайн хийгээд, хичээгээд ирэхээр урд нь хийж амждаггүй байснаа амждаг болсон. Тэгээд хүн өөрийнхөө хийж байгааг бодитоор үнэлүүлээд ирэхээр бодитойгоор хөгжиж, өөртэй итгэлтэй болж эхэлдэг юм билээ. Сургуульд сурдаг, хажуугаар нь гурван ажил хийдэг, өдөрт хоёр цаг л унтдаг, дөрвөн цаг унтах юм бол догдолдог байсан. Уулын орой дээр амьдардаг гэрлүүгээ хоёрхон цаг амрах гэж очихоосоо тээршээхгүй амьдралаар амьдарч байгаа ч гэсэн аз жаргалтай амьдардаг байсан. Яагаад гэвэл нийгэм нь тийм сайхан. Хүн хичээх л юм бол бүх юм нь болдог, өөрчлөгддөг, шинэчлэгддэг, хувьсдаг. Тэгээд долоон жил байж байгаад ирэхэд миний эх орон зам дүүрэн хуучин машин, хүмүүс нь дотроо стресстэй, нэгэн рүүгээ бухимдаж сигналдсан хүмүүс. Онгоцны буудал дээр буугаад л буцъя гэмээр тийм мэдрэмж төрдөг юм билээ. Тэрийг явж үзсэн хүмүүс л ойлгоно.

-Сурахынхаа хажуугаар ажиллаж байсан гэлээ. Ямар мэргэжлээр сурсан бэ?

-Зүгээр визний коллеж л төгссөн. Хүн сонсох юм бол ичмээр л байх. Гэхдээ би амьдралаа сайжруулангаа давхар ажиллаж, олон зүйлийг сурч мэдсэн учраас тэрнээсээ ичихгүй.

-Одоо хаана ажилладаг вэ? Япон хүнтэй ажиллах, монгол хүнтэй ажиллахын хооронд ялгаа ажиглагдаж байна уу?

-Одоо хувийн нэг байгууллагад маркетингийн мэргэжилтнээр ажилладаг. Манай залуучууд ажил хийж сураагүй, хүний үг даадаггүй, нийгмийн төлөвшил нь маш дорой. Ажлын байран дээр ирэхээрээ бүх юм нь гоё байх ёстой юм шиг, эсвэл хамт ажилладаг хүнтэйгээ найз байх ёстой юм шиг жоохон хүүхэд шиг бодолтой. Суръя, хөгжье, өөрчлөгдье гэсэн бодол байдаггүй. Цалин мөнгөтэйгөө л холбоотой байх. Хичээгээд хичээгээд, ажиллаад ажиллаад авч байгаа цалин нь амьдралд нь хүрдэггүй болохоор ийм болчихсон байж магадгүй. Эсвэл нийгмийн халамж хүмүүсийг тийм болгосон байх. Ногдол ашиг гэж 104 мянган төгрөг тарааж байхын оронд цахилгаан станцаа барьж, хотынхоо өмхий үнэрийг арилгахад зарцуулах хэрэгтэй.

-Би л эх орноо хөгжүүлэх юм байна гэж дотроо бодсон, яваандаа улс төрд орно-

-Эх орондоо ирээд удалгүй нүүрсний жагсаалд оролцож, Монголоо нэрээр танигдаад амжсан. Яагаад жагсах болсон талаараа яривал?

-Гадаадад магистр, доктороор сурч байгаа, өндөр цалинтай ажиллаж байгаа мундаг залуус өөрсдийнхөө л амьдралыг сайжруулахын төлөө зүтгэдгээс эх орон руугаа очиж эх орноо хөгжүүлье гэж боддоггүй юм билээ. Тиймээс л би тэмцэх хэрэгтэй юм байна гэж бодоод эхлээд өөрөө өөртэйгөө тэмцсэн. Үс, сахлаа огт авалгүй ургуулж, эх орондоо харих ёстой шүү гэдгээ өөртөө сануулдаг байсан. Хүрч ирээд болохгүй, бүтэхгүй байгаа юмны төлөө тэмцэнэ гэж өөртөө амласан. Тэрийгээ ч хийдэг. Жагсах үедээ жагсаж, дуу хоолойгоо хүргэх үедээ хүргэдэг жирийн л нэг иргэн хүн.

-Нүүрсний жагсаалаар анх гарч ирсэн үү?

-Тэрнээс өмнө анх Д.Сарангэрэл сайд ард иргэдээ улныхан гэж хэлсний дараа би лоозон бариад ганцаараа талбай дээр жагсах гээд очоод удаагүй байдал мэдэгдэл гаргаад огцорчихсон. Тэр үед ийм амархан байдаг юм уу гээд инээд хүрээд, өөрөөсөө ичиж байсан. /Инээв/ Дараа нь нүүрсний жагсаалд оролцсон.

-Дундуур нь Монголоо нас барлаа гэж хэсэг шуугиулаад дараа нь Цогтоогийн киноны нээлтэн дээр гарч ирсэн. Жагсаалаа дуусгалгүй орхичихсон уу?

-Цагдаа нар миний гар утсыг хураагаад авчихсан. Тэгээд талбай дээр жагсаж байсан хүмүүст учраа хэлээд хэд хоног биеэ тэнхрүүлж авахаар шийдсэн. Он ч солигдох дөхсөн байсан тул тэгээд харьж амрахаар явсан. Тэгээд тархиа амраагаад гэртээ байж байтал нэгдүгээр сарын 1-нд манай ах хүрч ирээд Цогтоо киноныхоо нээлтийн урилгыг явуулсан байна гэхээр нь гэргийгээ дагуулаад очсон.

-Тэмцлийнхээ үр дүнг юу гэж харж байна вэ?

-Авлига, албан тушаалтай холбоотой хууль нь бол батлагдсан. Санаж байгаа бол их хурлын индэр дээрээс "жагсагчдын шаардлагын дагуу" гэдэг үг хэлсэн. 12-20 жилийн хорих ялтай болж чангарсан. Үүнийг бол би амжилт гэж харж байгаа. Асуудал хууль хүчний байгууллага дээр очоод гацдаг. Хууль нь өөрөө өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүсээ хаацайлдаг.

-Жагсаж байгаа залуусын зарим нь захиалгатай ч байх тохиолдол байдаг. Мөнгө өгье жагсахаа больчих гэх тохиолдолтой таарч байсан уу?

-Над дээр бол нэг ч удаа тэгж ирээгүй. Зүгээр эргэн тойрны хүмүүс миний бодолд нөлөөлөх гэж оролддог зүйл л байдаг. Жагсаалаар олон хүнтэй уулзаж үзсэн. Хүмүүст нэгдмэл эрх ашиг гэж байдаггүй юм билээ. Зүгээр бүгд л давуу эрх олж, даргын суудалд суух л эрмэлзэлтэй. Намууд ч гэсэн манайд элсээч гээд санал тавьж байсан. Тэр дундаас би нэг л зүйлийг ойлгосон. Би л эх орноо хөгжүүлэх юм байна гэж дотроо бодсон. Ганцаараа чадахгүй ч гэсэн бага багаар зүтгэсээр байх болно. Гэхдээ хэн нэг хүний захиалгын дагуу байж, хүний гараар хөдөлж бол би хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл тэр чинь би биш.

-Нүүрсний жагсаал яг органик жагсаал байсан уу?

-Миний мэдэхээр бол органик жагсаал байсан. Өмнө нь өөр жагсаалд оролцож үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэнд юуны төлөө жагсаж байгаагаа мэдэхгүй ч хүн байсан. Олонд танигдах гэж ирсэн хүн ч байсан.

-Цаашид хуваариа бизнес эрхлэх бодол бий юу?

-Одоо байгаа ажлаа чадлаараа сайн хийж, хөгжүүлнэ. Чадал хүрвэл Монголын топ компани болгоно. Түүний дараа дараачийн хийх ажил маань хөврөөд л явах байх. Цаг хугацаа харуулах байх. Магадгүй миний болих ёстой цаг хугацаа байвал болино. Юманд баригдаад байж болохгүй. Хүнд ер нь мэдрэгддэг. Тэр мэдрэмж, зөн совингоо л дагана. Залуучуудад гоё итгэл найдвар, эх оронч сэтгэлгээ суулгахын тулд лектор болж лекц уншина. Би 2009 онд арван жилээ төгссөн. Тэр үед сургууль дээр нэг хүн ирээд бид нарт лекц уншсан. Хэзээ ч, хэн ч надад ярьж байгаагүй тийм гоё зүйл ярихыг нь сонсоод маш их догдолж, араас нь гүйж гараад гарын үсгийг нь авч байсан. Тэр үед би өөрөө яг тэр хүн шиг болоод эргээд уулзана гэж амлалт өгч байсан. Тэр мөч бас миний амьдралд маш их нөлөөлсөн. Өөрчлөгдөх ёстой, шинэчлэгдэх ёстой, энэ хүн шиг болох ёстой гэдэг шинэ мөрөөдөлтэй болгосон. Тэгээд тэр хүнээ хайгаад ерөөсөө олдоггүй байтал Тодко Самсон гээд хүн байсан. Тэр хүн шиг том ном биш ч гэсэн ирээдүйд өөрийнхөө хэмжээнд өөрийн түүхээр ном бичнэ. Энэ завшааныг ашиглаад бас Тодко Самсон ахад баярлалаа гэж хэлмээр байна. Сүүлд холбогдоод уулзах гэтэл тэр хүний амбиц карьер ч гэсэн тодорхой хэмжээнд өссөн тул хүлээж аваагүй. Чадаж байгаа хүний гоё бардам зан, хүн болгон надад сайхан хандах албатай ч биш л гэж бодсон.

Одоо л миний цаг болсон байна гэж бодсон үедээ би улс төрд орно гэж боддог. Бусдын юу гэж хэлэхээс бол бид айдаггүй. Би үйлдэл хийх дуртай. Шинэчлэгдэх, өөрчлөгдөх, гоё сайхан хүмүүстэй уулзах дуртай. Бас өөрөөсөө сул дорой бусад хүмүүст үлгэр дуурайл үзүүлэх, нөлөөлөх дуртай.

ВИДЕО:

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрлэгийн элч
Эрлэгийн элч
2 сар 6, 2024 09:25

Одоо наад ханд�##�т авах гэдгээ олны танил болох гэж яддаг аргаа болио энэ улс соши�##�аар өвчилсөн өөрийн гэсэн үзэл бодолгүй өрөвдмөөр орон боллоо

Зочин
Зочин
2 сар 6, 2024 09:32

хувхай араг яс шиг хүүр вэ

Зочин
Зочин
2 сар 6, 2024 09:41

Ишшш чааваас соши�##�д ханд�##�т авсан болгоныг ямар шүүлтүүргүй сурв�##�жлаад хэнд ч хэрэггүй цагийн гарз. Танайх үнэхээр ядруу юмаа Эгүүр

Зочин
Зочин
2 сар 6, 2024 13:42

Осороо,Наба нарын ангийн хүүхэд дээ.

Зочин
Зочин
2 сар 6, 2024 14:17

Христийн пасторууд нэг иймэрхүү царай, хэл амтай байдаг тээ ккк

Заас
Заас
2 сар 6, 2024 14:22

Оврол баяжиждээ

Зочин
Зочин
2 сар 6, 2024 14:34

Нийгэмд үлгэр жишээ болох гэж, эсвэл нийгмийн анхаарлыг өөртөө татах гэж байгаа бол эхнэрээ улайлгаад доромжилж буй шинжтэйгээр гаргах шаардлагагүй байсан юм. Тэр эмэгтэйг хараад өрөвдсөн.

Зочин
Зочин
2 сар 6, 2024 15:17

Хүний гадаад төрх та�##�агдахгүй байгаа бол эхлээд өөрийнхөө царайг янзлаад х�##�зан духаа үс гэзгээ янзлуулаад ирвэл ямар вэ ? Энэ яриагаар бол өөрөө хүүхдээ харж асардаг ч үгүй юм байна. Намайг ажилдаа явахаас өмнө фитнэссд яваад ирье гэвэл би хүүхдээ харж чадно болно ч гэх шиг хүний хүүхэд харж өгч байгаа мэт байна !

Зочин
Зочин
2 сар 6, 2024 15:18
Reply to  Зочин

ХАЛЗАН ДУХ; ҮС; ЦАРАЙНЫ ТӨРХӨӨ ЭХЛЭЭД ӨӨРЧИЛ ГЭЖ ХҮН ЧАМД ХЭЛБЭЛ ЧАМД ЯМАР САНАГДАХ ВЭ +

Зочин
Зочин
2 сар 6, 2024 15:20

Зүгээр л ОЛОН юМ яРИЛГҮЙ БЭЛЭГЛЭХЭД ФИТНЭСС АПП Нь АяНДАА АЖИЛЛАНА. Г ҮНЭНДЭЭ СПОРТ ХИЙХ ХҮНД УТАС Нь ГОЛ Нь БИШ ЦАГ Нь ИХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ. УТАС Нь ТОМ ХҮНД БАЙДАГ УЧРААС АВЧ яВАХАД ТОХИРОМЖГҮЙ БАЙДАГ.

Hhahah
Hhahah
2 сар 6, 2024 21:42

Чи өөрөө чихрийн шижингээ эмчилж тарга суумаар юм бишүү чөрийчөөд эхнэрээ өргөж дийлэхгүй худлаа хоосон том ам өөрийгөө өмөөрч төлбөр төлж ярилцлага хсн ч бх шг

Зочин
Зочин
2 сар 6, 2024 22:08

Tag hujaa bna daa. Nud, usnii halzralt, amnii figure ntr

Ахмад настан
Ахмад настан
2 сар 6, 2024 22:09

З�##�уу хүн хэт туранхай байх муухай харагддаг юм. Сайхан махлаг, нүд дүүрэн байв�##� з�##�уу хүн жавха�##�аг байдагсан. Аяндаа нас яваад ирэхлээр мах, мяраа, хүч тамир мууддаг юм даа.

Зочин
Зочин
2 сар 6, 2024 22:32

zugeer bolomjiin huu bna o .jagsaad baisan huu arai ch dee gemeer l bolson shuu .uuriiguu umuuruh hereggui .ehnertee fitnes iog hiih tsagiig ni gsrgaj uguurei .saiha. hosuud bn .amjilt

Baigal
Baigal
2 сар 7, 2024 00:13

Эхнэр чинь авч байхдаа лав таатай царай гаргахгүй л байсан даа. Дарамттай санагдсан ккк

Зочин
Зочин
2 сар 7, 2024 05:44

арай мангар уу. эхнэрт дарамт мэдрэгджийнэ. барьцаатай юм өгөөгүй нь дээр

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
2 сар 7, 2024 17:28

Зөв з�##�уу бн. Амжилт хүсье. Чам шиг ийм үзэл бодолтой з�##�уус олон олон, бүүр маш олон болоосой. Тэгвэл хонгилын үзүүрт гэрэл харагдаж, сэтгэлд гэгээ гийх байх. Ийм зөв үзэл бодолтой з�##�уусаа дэмжиж байж, МОНГОЛ УЛС хөгжинө. МОНГОЛ УЛС минь үеийн үед хөгжин, мандан бадрах болтугай. МОНГОЛЧУУДЫН ЗАЯА БУЯН ИХ ЭЭ.

Зочин
Зочин
2 сар 7, 2024 18:10

Turj vheh gj bgaa yas bsn bna shdee uuruu nowsh chin

Угшигч
Угшигч
2 сар 8, 2024 03:01

Дурсамж үлдээхийг хэн ч хүсдэг. Энэ бол таны л өөртөө үлдээсэн дурсамж харин түүнийг заав�##� нийгмийн сүлжээнд тавиад зарлаад байх шаардлагагүй. Энэ үзэл бодол, үйлдлээрээ та эхнэртээ таны хүсээгүй муухай дурсамжийг үлдээчихлээ. Та эхнэрээ бодсон биш өөрийгөө бодсон амин хичээсэн бүдүүлэг үйлдэл байлаа. Магадгүй хэт олны анхаарлыг өөртөө татах гэсэн хувь хүнийхээ хүсэл тань бэртэгчин, эхнэрээ жинхэнэ зүрх сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй нөхрийн дүрийг танаас харлаа.

Холбоотой мэдээ

Back to top button